Иргэн Б.Сүндэръягийн гомдлоор үүсгэсэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг прокурорт шилжээд байсан юм. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох хэргийг хянаад нэмэлт хэрэг бүртгэл явуулахаар буцаасан талаар zindaa.mn сайт мэдээлжээ.УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллийн гэмт хэрэгт буруутгаж, яллагдагчаар татагдсан бөгөөд түүний эсрэг эмэгтэйчүүд нэгдэн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо илэрхийлж байсан юм.
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор сэтгүүлчдийн асуултад хариуллаа
- 2024/11/21