Caakmedee

ШИНЭ ЖИЛИЙН БАЯРААР ГЭМТ ХЭРГИЙН ДУУДЛАГА 54 ХУВИАР БУУРЧЭЭ

  • Мэдээ мэдээлэл
  • 2019/01/02

Нийслэлийн цагдаагийн газраас шинэ жилийн баяр ёслолын үеэр Улаанбаатар хотод гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн цагдаагийн газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж иргэд, байгууллагаас 8000 гаруй дуудлага мэдээллийг хүлээн авч шалган шийдвэрлэсэн байна.
 
Энэ хугацаанд /2018.12.29-2018.01.02/ бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар, гэмт хэргийн дуудлага 54 хувиар, зөрчлийн дуудлага 26 хувиар тус тус буурсан байна.
 
Үүнээс дээрэмдэх гэмт хэрэг 53%, хулгайлах 73%, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах 50%, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 88%, хүний эрүүл мэндэд хохирол учруулах 65 хувиар тус тус буурчээ.

Ард иргэдийн амгалан тайван байдлыг хангах зорилгоор "Шинэ жил 2018" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, цагдаагийн алба хаагчид албаны бэлэн байдалд ажиллав.

Баярын өдрүүдэд цагдаагийн тусгай утсанд гэмт хэргийн 8000 гаруй дуудлага иржээ.

Тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийн 1000 гаруй дуудлага хүлээн авчээ. Цагдаагийн алба хаагч 11 гэмт хэргийг илрүүлж, 1200 гаруй хүнийг эрүүлжүүлсэн байна. Мөн зөрчил гаргасан 7000 гаруй хүнд торгуулийн арга хэмжээ ногдуулжээ.

Мөн насанд хүрээгүй 7 хүүхдийг түр хамгаалах байранд хүлээн авчээ.

Хүнийг алах гэмт хэрэг өнгөрсөн онд 4 гарч байсан бол энэ жил 3 гарлаа. Энэ гэмт хэргүүд ахуйн хүрээнд гэр бүлийн маргаанаас үүдэлтэй гарсан хэргүүд байна. Мөн золгүй байдлаар амиа алдсан 39 хэрэг бүртгэгджээ. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 3, осгож нас барсан хэрэг 1 гарчээ.

Харин хулгайлах гэмт хэрэг эрс буурсан. Учир нь иргэд шинэ жилийн баяраар гэр орондоо амарч, эзэнтэй байсан болохоор хулгайн хэрэг бараг гараагүй, цөөхөн бүртгэгдсэн байна.

Улаанбаатарын мөнгөн үдэш арга хэмжээний үеэр 600 гаруй цагдаагийн алба хаагчид төв талбайд үүрэг гүйцэтгэсэн. Ямар нэгэн зөрчил бүртгэгдээгүй аж. Мөн энэ сарын 01-нд оны анхны шинэ нар харах ёслолд ч цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж ажиллажээ. Ямар нэгэн ноцтой гэмт, хэрэг зөрчил дутагдал гараагүй амар тайван баярлаж, шинэ оноо угтсан байна.

Тээврийн цагдаагийн газраас "Манай алба ч мөн өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Баярын өдрүүдэд зам тээврийн ослоор таван хүн амиа алдаж, 30 гаруй хүн гэмтэл авсан байна.

Улсын хэмжээнд хүүхэд өртсөн осол 3 бүртгэдсэн, хүүхдийн амь нас хохирсон осол бүртгэгдээгүй, 3 хүүхэд тодорхой хэмжээний бэртэл гэмтэл авсан үзүүлэлтийг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад хүүхэд өртсөн осол 57.1 хувиар буурчээ.

Хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгааныг үзвэл харгалзах хүнгүйгээр явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртөх нь дийлэнх хувийг эзэлсэн байна. Тиймээс цаашид орон нутгийн замд явахдаа хурдаа тохируул, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгахыг зөвлөж байна" гэв.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу