Caakmedee

ЗААВАР: Нэгдүгээр ангид элсэгчдийг цахимаар ингэж бүртгэнэ

  • Нийгэм
  • 2021/08/10


Ирэх есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бүх шатны боловсролын байгууллагыг цахим болон танхимын сургалт хосолсон хэлбэрээр явуулахаар болсныг БШУЯ-наас мэдээлсэн. Тэгвэл энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын бүртгэлийг наймдугаар сарын 16-ны өдрөөс цахимаар бүртгэх юм. Тэгвэл нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэлийг хэрхэн хийх талаарх зааврыг хүргэе.
  • 8 сарын 4-8
УБЕГ-аас 6 настай иргэдийн хаягийн мэдээллийг хүлээн авч тулгах
  • 8 сарын 8-15
Эрх бүхий байгууллагын баталсан хамран сургах тойрог болон квотын дагуу сургуулиудад урьдчилсан хуваарилалт хийнэ
  • 8 сарын 16-25
Эцэг эх, асран хамгаалагчид урьдчилсан хуваарилалтыг www.parent.edu.mn хаягаар нэвтэрч баталгаажуулна
  • 8 сарын 26-30
Баталгаажуулсан хуваарийн дагуу анги, бүлэгт хуваарилалтыг хийх
  • 8 сарын 26-30
Таны хүүхэд аль сургуулийн, аль бүлэгт, хэн багшийн ангид хуваарилагдсан талаарх мэдээлэл таны гар утсанд ирэх болно.
Хаягийн зөрчилтэй болон бусад тохиолдолд бүртгэл хийгдэх боломжгүй тул бүртгэлийг түр түдгэлзүүлсэн гэсэн бичиг систем гарч ирнэ. Энэ тохиолдолд тухайн сургууль дээр ажиллаж байгаа элсэлтийн комиссын бүртгэлийн ажилтантай утсаар холбогдож бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай. Хүүхдийнхээ регистрийн дугаараар бүртгэлд нэвтэрч шалгах хэсэгт шаардлагатай тохиолдолд холбоо барих тухайн сургуулийн утасны дугаар байршсан байх болно.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу