Caakmedee

Нийгмийг ийм зүйлд автаасай гэж нэг ч Монгол хүн хүсэхгүй

  • Онцлох мэдээ / Нийгэм
  • 2021/09/03


Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн цахим орчинд сэтгэгдлээ хэлсэн төдийд хэвлэл мэдээллийн бай болж байна. Түүнийг өмөөрөх ямар ч шалтгаан алга. Мөн энэ нийгэм, дэлхий ертөнц дээр байгаа ямар нэг бодьгалыг эсэргүүцсэн ч зүйл алга. Нөгөө талаас сэтгүүлчийн хувиар нийгмээ аливаа зүйлд хэтэрхий бүү автаасай гэсэн үүднээс үзгээ шүүрлээ. Уг нь тэрээр дэлгүүрээс хүүхэддээ тоглоом авч өгөхөд тэр тоглоом нь ижил хүйстнийг дэмжсэн, өдөөсөн өнгө, туг лоозон бүхий реклам байсныг олж мэдсэн аж. Өөрөөр хэлбэл реклам байж. Үүгээр ч зогсохгүй Хотын орлогч маань тус реклам нь нийтийн тээвэрт мөнгө төлж тавиулсан байхыг ч анзаарч авахуулсан байна.
Тэр иргэн хүний, эцэг хүний үүргээ гүйцэтгэсэн тухайгаа л жиргэжээ. Би ч ингэх л байсан. Зарим нэг нөхдийн буруутгаж байгаа шигээ иргэдээ ялгаварлаж гадуурхсан зүйл ч алга. Үнэн хэрэгтээ хөгжил буурай, хүн ам цөөтэй манай улсад энэ мэт хэтэрсэн төөрөгдөл арай дэндэнэ. Ижил хүйстэн, бэлгийн өөр чиг хандлагтай нөхдийг дэмжээд өг гэж онцгойлон гаргасан хууль эрх зүйн орчин байхгүй ч “Бэлгийн чиг хандлага, нас хүйсээр ялгаварлахгүй байх” заалт Үндсэн хуульд байгааг үгүйсгэх хэн ч байхгүй.

Харин Б.Одсүрэн эцэг хүний хувьд хүүхдээ энэ бүхнээс хамгаалах, нийслэлийн Засаг даргын орлогчийн хувьд элдэв рекламны бялууралд орох вий, өөрсдийн бие бялдар, хүйсийн ондоошлоор нийгмийг буруу зүйлд татах вий гэж сэргийлсэн хэрэг байх. Ингэх ч ёстой. Ийм үүрэг ч хүлээсэн хүн. Түүнээс биш ийм зүйл байх ёсгүй гэж хэлээгүй байгааг түүний сэтгэгдлээс харж болно. Монгол Улсад энэ мэт зүйл нь жамаараа гэхээсээ илүүтэй нийгмийг зориуд автуулах зорилго дор өрнөж байгааг хэн ч зөвтгөхгүй. Бие бялдар нь хэвийн, бэлгийн зөв хандлагатай хүүхдээ ийм зүйлд уруу татагдаасай гэх эцэг эх нэг ч байхгүй нь ойлгомжтой. Тэгээд ч тэд нийгэмд илтэд нөлөөлж, өөрсдийнхөө энэ давуу байдлыг ашиг сонирхлын үүднээс нийгэмд түгээж байгаа нь яавч эрүүл зүйл биш. Хэтдээ Монголын нийгэмд буруу үлгэр дуурайл болох ч хандлага цухалзаж байгааг мэргэжилтнүүд хэлж байсан. Энэ утгаараа Б.Одсүрэн даргыг буруутгах бус зөвтгөх шалтгаан ч олон байна. Хэн ч Монгол Улсын нийгмийг ийм зүйлд автаасай гэж ямар ч Монгол хүн хүсэхгүй шүү дээ.
Тиймдээ ч тэрбээр “Би ялгаварлан гадуурхах үзэлтэн бус. Хүнийг төрсөн байдлаар нь, бие махбодь, оюуны чадавхи, яс үндэс, угсаа гарал, нийгмийн байдал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эрс эсэргүүцдэг. Гэхдээ байгалиас заяасан байдлаа онцгой зүйл болгон өргөмжилж түүгээрээ далимдуулан өөрсдийгөө онцгой төрсөн ЛГБТ анги давхарга гэж тунхаглах, түүнийгээ бахархал болгох, Монголын хvvхэд залууст сөрөг үлгэр дууриал үзүүлэх, худал хийрхүү сурталчилгаа хийж түүгээрээ нийгмийн онцгой анги давхарга бүрэлдүүлэх гэж оролдохыг эрс эсэргүүцэж байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Энэ бол байх асуудал. Ийм зүйлийг дэлхий нийтээр нэгэнт хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ хэт автахыг ямар ч улс орон хүсэхгүй шүү дээ.
Түмэн.мн
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу