Caakmedee

Боловсролын салбарт ажиллах ЭРЭГТЭЙ БАГШ цөөрчээ

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2021/09/17

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд энэ сарын 15-нд нийслэл, дүүргийн боловсролын газрын удирдлагуудтай уулзжээ. Боловсролын удирдлагыг анхан шатанд хэрэгжүүлж байгаа хүмүүс тулгамдаж байгаа асуудлуудыг дараах байдлаар нэрлэсэн байна.

Тодруулбал,

  •  Аймаг, нийслэл, дүүргийн боловсролын хэлтсийн бүтэц, орон тоог эргэж харах. 2008 онд баталсан бүтцээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Гэтэл тухайн үеийн сургууль цэцэрлэг, суралцагчийн тоог өнөөдрийнхтэй харьцуулах боломжгүй.
  • Сургууль, цэцэрлэгүүдийг удирдлагаар хангаж, чиглүүлэх ёстой байгууллагынх нь мэргэжилтнүүд 650 мянган төгрөгийн цалинтай байгаа тогтвортой ажиллах боломжийг бууруулж байна.
  • Сургууль, цэцэрлэгийн багш нарыг компьютержуулах шаардлагатай.
  • Нэг багшид оногдох хүүхдийн тоог цөөлөх нь сурлагын чанарыг ахиулах гарц.
  • Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах.
  • Хөрөнгө оруулалт жил дамнадаг байдлыг халах. Боловсролын салбарт нэг аж ахуйн нэгж олон тендэр зэрэг авах нь бүтээмжийг бууруулж олон жил дамнах үндэс болж байна.
  • Орон сууны шинэ хорооллууд зураг төсөлдөө сургууль цэцэрлэг байгуулна гэж оруулдаг ч ашиглалтад ороход хасагдсан байдаг.
  • Эрэгтэй багш нарыг бэлтгэх, боловсролын салбарын жендэрийн асуудалд анхаарал хандуулах зэрэг асуудлыг тусгажээ. 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу