Caakmedee

Санаачилга сэтгэл дутсанаас сайжруулсан шахмал түлшний үйлдвэр саатлаа

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2021/09/23


Баруун бүсийн агаарын бохирдлыг бууруулах “Хөшөөтийн уурхайг түшиглэсэн сайжруулсан Шахмал түлшний үйлдвэр” байгуулах асуудлыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаатай хамтран хөөцөлдөж ЗГҮАХ, 2021 оны улсын төсөвт тусгуулсан. Нийт 12 тэрбумын төсөвт өртөгтэй, жилдээ 50.000-90.000 тн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай, аймгийн төв төдийгүй сумдын айл өрхийн түлшний хэрэгцээг бүрэн хангах энэ үйлдвэрийг барих төсөв хөрөнгийг нь улсын төсөвт/2021 онд 2 тэрбум/ суулгуулсан.
Харамсалтай нь үйлдвэр барих ажил энэ ондоо эхэлж чадахгүй нь бололтой. Нөгөө л тендер сонгон шалгаруулалт удааширсан, үйлдвэр барих компани шалгараагүйгээс шалтгааллаа. Хийгээч гэхээр хийдэггүй, Өөрсдөө хийхгүй хирнээ хийдэг нэгнийгээ өөлж гоочлоод ажил хийлгэдэггүй, хамтарч хоршиж том ажлын ард гарч чаддаггүй харалган байдал нутаг орон ард иргэдэд хэрэгтэй ажлыг хойш нь чангааж байна.
Ховд төдийгүй баруун бүсийн агаарын бохирдлыг 2 дахин бууруулах шахмал түлшний үйлдвэрийг ажлыг гацаалгүй урагшлуулж бүтэлтэй, хэрэгтэй ажил болгохсон доо хэдүүлээ.
Санаачлага Хариуцлага дутагдаад байна даа

ЭХ СУРВАЛЖ: Бямбацогт Сандаг
https://www.facebook.com/byambatsogt.s/posts/2283433785156299скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу