Caakmedee

Э.Бат-Үүл: Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр одоо намдаа ирээч ээ

  • Онцлох мэдээ / Нийгэм
  • 2021/09/27
 
Ардчилсан намынхан ирэх арваннэгдүгээр сарын 5-нд "Эв нэгдлийн их хурал"-аа хийхээр болжээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр АН-ын гишүүн Э.Бат-Үүл Монгол Улсын Баатар тэмдгээ АН-ын туганд зүүж, үнэмлэхийг нь АН-ын гишүүн М.Тулга, О.Цогтгэрэл нарт гардуулан өгсөн юм. Учир нь "Ардчилсан нам бол Монгол Улсын түүхэнд алтан үсгээр бичигдэх ёстой нам юм. Ардчилсан нам Монгол Улсыг зөвлөлтийн колончлолоос салгаж, Монголын ард иргэдийг эрх, эрх чөлөөтэй болгосон гавьяатай нам. АН үүгээрээ Монгол Улсын Баатар ч багадахаар гавьяатай том нам.
Ерөнхийлөгч надад Баатарын цол зүүлгэхдээ "Энэ бол чамд өгч байгаа юм биш. Ардчилсан хувьсгалыг хийсэн Монголын ард түмэнд, монголын ардчиллыг дэмжигч 1000, 1000 гишүүдэд өгч байгаа юм шүү. Гэхдээ өнөөдрийн хууль эрхзүйн хүрээнд чамд төлөөлүүлэн олгож байна" гэж хэлсэн байдаг гэсэн юм.
Мөн өнөөдөр хоёр нам нэгдэх шийдвэр гарсан түүхэн өдөр тохиож байгааг онцлоод тэрбээр "Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар намдаа ирээч ээ гэж уриалж байна. Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нар намдаа ирээч ээ. Р.Гончигдоржийгоо, М.Энхсайханыгаа мөн намдаа ирээч гэж уриалж байна. Намаа бүтэн болгохын тулд бүгдээрээ хуран цуглах шаардлагатай байна. Тиймээс намдаа ирээч ээ гэж уриалж байна. Ардчилсан нам эвтэй байхтай хүчтэй" гэлээ.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу