Caakmedee

2 сая хүртэлх төгрөгийн халамж авдаг 5000 ГЭР БҮЛ байна

  • Онцлох мэдээ / Эдийн засаг
  • 2021/10/01

Монгол Улс нийт 30 төрлийн халамжийг иргэддээ үзүүлж байна. Үүн дунд гэр бүлээрээ халамж авч, амьдралаа залгуулдаг айлууд цөөнгүй байдаг аж. Энэ их халамжийн бодлого байгаа онож байна уу гэвэл шүүмжлэх зүйл олон бий.
Хувийн хаус, хоёр тээврийн хэрэгсэлтэй мянгат малчид хүнсний талон авч байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа шүүмжилж, нийт 5525 иргэн хүнсний талоныг хасахаар болсон билээ.
Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр ирэх оны төсвийн талаар мэдээлэл хийх үеэрээ "Монгол Улсад 2 сая хүртэлх төгрөгийн халамж авдаг 5000 гэр бүл байгаа"-г тодотгов.
Мөн насанд хүрээгүй байхдаа хүүхэд гаргаж, өөрөө болон хүүхэдтэйгээ хамт хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн тэтгэмж авч байгаа 5000 иргэн байдгийг Сангийн сайд мэдээллээ. 
Өнгөрсөн 2019 онд олгож байсан халамжийн хэмжээ 2020 онд хоёр дахин өссөн байна.
Тодруулбал, 2019 онд 500 орчим тэрбум төгрөгийн халамж олгосон бол 2021 онд 1 их наяд 582 орчим тэрбум төгрөгийн халамж олгожээ. Харин энэ оны найдугаар сарын байдлаар 1,3 их наяд төгрөгийн халамж олгоод байгаа аж.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх нэмэгдүүлснээс үүдэж сүүлийн хоёр жилийн хугацаанд халамжийн хэмжээ хоёр дахин өссөн байна.
Монгол Улс иргэддээ дараах төрлийн халамж үзүүлдэг
 
  1. Ахмад настны тэтгэвэр
     
  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр
     
  3. 16 насанд хүрсэн одой иргэний тэтгэвэр
     
  4. Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд
     
  5. Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэвэр
     
  6. Бүтэн өнчин хүүхдийг үрчилж авсан болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэний
     
  7. Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодын хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэний
     
  8. Тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэний
     
  9. Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа иргэний
     
  10. Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа иргэний
     
  11. Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэний
     
  12. Байнгын асаргаа шаардлагатай ахмад настныг асарч байгаа иргэний
     
  13. Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
     
  14. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
     
  15. Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ
     
  16. Нийгмийн хөгжлийн үйлчилгээ
     
  17. Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ
     
  18. Боловсролыг дэмжих үйлчилгээ
     
  19. Эхийн алдар одонгийн мөнгөн урамшуулал
     
  20. Хүүхдийн мөнгөн тэтгэмж
     
  21. Ахмад настанд үзүүлэх тусламж, хөнгөлөлт
     
  22. Алдар цолтон ахмад настанд үзүүлсэн нэмэгдэл, хөнгөлөлт
     
  23. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлсэн тусламж, хөнгөлөлт
     
  24. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж
     
  25. 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж
     
  26. Жирэмсэн эхийн тэтгэмж
     
  27. Ихэр хүүхдийн тэтгэмж
     
  28. Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж
     
  29. Насны хишиг
     
  30. Цаатан иргэний тэтгэмж
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу