Caakmedee

Энэ сарын 09-11-нийг дуустал архи, согтууруулах ундаа зарахгүй

  • Нийгэм
  • 2021/10/07

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 10-ны өдөр явагдана. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар захирамж гаргажээ.
Тус захирамжид энэ сарын 9-11-ний өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон байна. Мөн хугацаанд олон нийтийг хамарсан урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахгүйг үүрэг болгожээ.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу