Caakmedee

Газар нутгийн гурван хувьд тэрбум мод тарих боломжтой

  • Онцлох мэдээ / Нийгэм
  • 2021/10/11
Ерөнхийлөгчийн зарлиг гарч 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих үндэсний аяны хүрээнд жилд 100 сая мод тарьж ургуулах тооцоо гарчээ. Эхний 10 орчим жилийн хугацаанд. 4.3 их наяд төгрөг зарцуулах бөгөөд энэ ажлаа хувийн хэвшлийн дэмжлэг, мэргэжлийн агентлагын туслалцаа, эрдэмтэд, судлаачдын хүчээр хийх болно гэдгээ зарлалаа. Үндэсний аянтай холбогдуулан аж ахуйн нэгжүүд тус бүрдээ 500-3000 орчим мод тарьж байна.
Хамгийн ойрын хугацаанд биелэгдэх боломжтой /ХААХҮЯ-ны мэдээгээр/  430 мянган га талбайг ойн зурвас буюу тариалангийн талбайг ойжуулахаар хашсан аж. Үүнд 1.7 сая мод тарих боломжтой.
Нэмээд 1.2 сая га ойн зурваст 35-50 сая мод тарих боломж байгаа юм байна. Монгол Улсын Ойн тухай хуульд жилд 10 сая га талбай ойжуулна гэж тусгасан ч одоогоор тал хувийг нь ойжуулж чадахгүй байна. Гэхдээ одоо жилд 100 сая мод тарих боломж байгааг эрдэмтэд тооцоолжээ. Нэг тэрбум мод тарихад 200-400 мянган га талбай буй 29-40 мянган хавтгай дөрвөлжин газар нутаг хэрэгтэй. Харин манайх шиг өргөн уудам газар нутагтай оронд энэ нь дөнгөж гурав орчим хувийг нь эзэлж байгаа аж.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу