Caakmedee

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнгийн 16,000 ам метр талбайн хөрсийг эрүүлжүүлж, 120 мод тарьжээ

  • Нийгэм
  • 2021/10/18

 

Баянгол дүүргийн ЗДТГ, "Улаанбаатар Төмөр зам” ХНН-тэй хамтран "Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн 2.2 га талбайд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Тухайн орчинд иргэд, оршин суугчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ая тухтай байдлыг хангах зорилгоор явган хүн болон гүйлтийн замыг шинээр байгуулж байгаа юм.

Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэнгийн 16,000 ам метр талбайн хөрсийг бүрэн эрүүлжүүлж, зүлэгжүүлэх ажил дууссан талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. Мөн нарс, агч мод, голт бор зэрэг 660 мод тарихаар төлөвлөснөөс 120 мод тарьсан бөгөөд цацарч усалдаг усалгааны системийг суурилуулаад байгаа аж.

2-12-300x225

1-15-300x200


скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу