Caakmedee

С.Амарсайхан үндэстнийг мөхөөх нь

  • Онцлох мэдээ / Нийтлэл
  • 2021/10/18


Монгол Улсын Шадар сайд гэх өндөр албан тушаалд очсон С.Амарсайхан цар тахлаар далимдуулж, монголчуудыг үндсээр нь МӨХӨӨХ нь. Түүний хамаарал бүхий "Зайсан хилл"-ийг эзэмшигч "Собт трейд" ХХК Камертон хамтлагийн тоглолтыг зохион байгуулж, УОК болон НОК-ын шийдвэрийг зөрчлөө.
Аргаа барсан НОК-ынхон олон нийтэд мэдээллийг ил өгч байна. Тодруулбал, тус "Зайсан хилл" хариуцлагын гэрээ байгуулаагүй бөгөөд танхим дүүрэлт 50 хувиас хэтэрсэн, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх ямар ч боломжгүй нөхцөлийг бий болгосон. Энэ нь УОК, НОК-ын шийдвэрийг зөрчсөн үйлдэл учраас Зөрчлийн хэрэг үүсгэн, шүүхийн байгууллагад шалгуулахаар болсон байна.
Энэ нь  "Зайсан хилл"-ийн хууль бус анхны үйлдэл биш. Үүнийг нь НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун баталж “өмнө нь 2-3 удаа арга хэмжээ болсон нь үнэн. Хариуцлага тооцоод л явж байсан. "Зайсан Хилл"-д хэн шоу зохион байгуулж байна вэ гэдгээс үл хамааран хариуцлага тооцсон. Торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийн хэрэг үүсгэсэн. "Собт трейд" компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүсэлтийг өгсөн. Бид ямар ч байсан "Собт трейд" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээг авна” гэж мэдэгдлээ.
Уг нь Шадар сайд С.Амарсайхан УОК-ыг толгойлж байна гэдэг нь маш их хариуцлага үүрч байгаа. Гэтэл эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглахын зэрэгцээ олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдалд шууд заналхийлж байгаа нь хэр ёстой зүйтэй үйлдэл вэ.
"Зайсан хилл" С.Амарсайханы хамаарал бүхий гээд хууль, дүрэм, журам дагаж, мөрдөхгүй зөрчиж байна. Өмнө нь мөн л С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо цар тахлын үеийн улаан бүсэд чөлөөтэй нэвтэрч байсан. Эдгээрийг С.Амарсайханы санаатай үйлдэл гэхээс өөрөөр тайлбарлах үндэслэл бий гэж үү.
Урд хөрш хилийн боомт хотод нь цар тахлын ганцхан тохиолдол илрэхэд хөл хорио тогтоож, шаардлагатай арга хэмжээг авч эрчимтэй ажиллаж байгаа. Гэтэл манай улсад өвчний тохиолдол тоогоо алдаж, өдөрт нас барагсдын тоо 15-аас хол давчхаад байна. Тийм байхад олон нийтийг хамарсан шоу цэнгээн зохион байгуулж байгаа нь С.Амарсайхан Шадар сайдын албан тушаалаар далайлгаж монголчуудыг эрүүл мэнд, эдийн засгаар нь үгүй хийх санаатай байна гэж ойлгогдож байгаа юм.
Иймд  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд "Монголчуудыг мөхөөх гээгүй юм бол С.Амарсайханыгаа ядаж гүйцэтгэх засаглалаасаа зайлуулж үз."  Ард түмэн ч бас шаардаад эхэлчихлээ. 

https://erennews.mn/article/50373

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу