Caakmedee

Гурав хоногийн дотор цаазлаж өршөөдөг байх хэрэгтэй...

  • Нийтлэл
  • 2019/01/07
"Монголын хууль гурав хоног" гэсэн хэлц үгийг өнөө цагт буруугаар тайлбарлаад байх шиг байдаг юм. Их хааны зарлиг гарсан л бол гурав хоногийн дотор үхүүлэх ёстой бол үхүүлж цээрлүүлдэг ёстойг цээрлүүлдэг байсан түүхтэй. Яагаад ийм хурдан шуурхай шийддэг байсан вэ гэвэл нүүдэлчин отог аймаг үргэлж хөдөлгөөн дунд байдаг. Нэг гэмт этгээдийг чирээд явах нь ачааны нэмэр байсан болов уу. Мөн гэмт этгээдийг хадгалаад байх шорон гяндан байдаггүй байсан байх.
Үүнийг яагаад дурдав гэхээр өнөө цагт шүүхийн шийдвэр хэтэрхий удаан гардаг учраас гэмт этгээд ял завшдаг, олон нийт мартагддаг, найрчихдагтай холбоотой юм. Нөгөө алдарт оффшорчдын хэрэг гурав дахь жилтэйгээ золгож байна. Яагаад хурдан шийдэж болохгүй байна вэ гэвэл олон нийтийг мартагнуулах гэсэн комбинаци явагдаж байгаа юм. Шүүх хяналтын байгууллага нэг хэргийг шийдэхийн тулд зургаан жил гэмт этгээдийг цагдан хорьдог, хадгалдаг байдлаа болих хэрэгтэй. Захиргааны зөрчил гаргасан этгээд хүртэл сар шахам шүүхийн үүдийг сахидаг, тамхи тарианд гүйдэг явдлыг таслан зогсоомоор санагдах юм.
Б. Жаргалсайхан
 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу