Caakmedee

Эхний ээлжинд Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн иргэдэд “Ногоон зээл” олгоно

  • Нийгэм
  • 2021/10/28


Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд ШУТИС-тай хамтран гэрт амьдардаг айл өрхүүдэд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, амьдралын чанарыг дээшлүүлэх монгол гэрийн халаалт, дулаалга, дотор агаарын чанарыг сайжруулах багц нэвтрүүллээ.
 
сонин mn
 
Тус ЧИП багцыг Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор аймаг, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэгт туршсан бөгөөд хэрэглэгчдийн судалгаагаар тухайн багцыг ашигладаг өрхийн 90 гаруй хувь нь гэр доторх агаарын чанарыг сайжруулсан гэх хариу өгсөн. Түүнчлэн 89 хувь нь гэр бүлийн  эрүүл мэндэд эерэгээр нөлөөлсөн хэмээн дүгнэжээ.
 
Улаанбаатар хот 2030 он хүртэл айл өрхүүдийн түлшний хэрэглээнээс үүсэх 599 мянган тонн нүүрс хүчлийн хийг бууруулах үүргийг “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хувь нэмрийн зорилт”-ын хүрээнд хүлээсэн байдаг. Иймд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Нийслэлийн ногоон сангаас  хэрэгжүүлж буй ЧИП төслийн санхүүжилтийн эх үүсвэрт “Жи Эс Би капитал” ББСБ-д хөрөнгө оруулж, эхний ээлжинд  Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн иргэдэд “Ногоон зээл” санал болгож, сонирхсон айл өрхүүдэд олгоно.   Цаашид бусад дүүргийнхэнд нээлттэй байдлаар төслийг хэрэгжүүлэх боломжтой юм.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу