Caakmedee

Ерөнхий сайд: БНХАУ-д халдвар бүртгэгдэхгүй 21 хоновол хилийн боомтуудаа нээнэ гэсэн

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2021/11/01

Энэ сарын 1-нээс буюу өнөөдрөөс эхлэн соёл, урлаг, спортын арга хэмжээг нээж буй.

Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгөв. Энэ үеэр Эрээн хилээ хаасантай холбогдуулан хомстол үүссэн, мөн хил хэзээ нээгдэх эсэх талаар Ерөнхий сайдаас тодруулахад, тэрбээр "Монгол Улсаас шалтгаалсан зүйл байхгүй. БНХАУ-д хэрэгжиж буй журмаар халдвар бүртгэгдээгүй 21 хоновол хилийн боомтуудаа нээнэ гэж байгаа. Бид өглөө бүр гааль, холбогдох газраас мэдээлэл авч байна. Нэг халдвар гармагц л 21 хоног сунгагдах нөхцөл байдал үүсээд байна. Эрээн хот ч хүнсний бүтээгдэхүүний хомсдолтой байна” гэсэн юм.



скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу