Caakmedee

Ороо бусгаа улстѳр

  • Нийтлэл
  • 2019/01/08
…Хѳнжилдѳѳ орох завгүй хѳнѳѳлдѳн тэмцэлдэж  Орондоо орох завгүй олзолдон тэмцэлдэж… гэдэг шиг Монголын улстѳр үнэн ШОГ байнаа. "Эх оронч”, "шударга” дүр эсгэгчдийн хуурамч баг хууларч, "шунал нь шулам” болсон бэртэгчин тѳрх тодрох тусам ОЙ ГУТМААР.
 
*УИХ ын дарга М.Энхболд огцрохгүй гэдэг шалтгаанаа олон талаас нь тайлбарлан "гүрийж” байна. М.Энхболд, Ц.Элбэгдорж, Бадамжунай, Наранхүү гэх мэт хүмүүсийн  бүрдүүлсэн МАНАН бүлэглэл зѳвхѳн М.Энхболдын албан тушаал дээр тогтож байна. Хэрэв М.Энхболд энэ албан тушаалаасаа огцорвол энэ бүлэглэлийн тогтоосон хана хэрэм нурж, ѳѳрсдѳѳ хуулийн ѳмнѳ хариуцлага хүлээх ёстой болно. Тийм болохоор Ц.Элбэгдорж тэвдсэндээ энд тэнд ярилцлага ѳгч ард олныг "хошгируулах”-ыг оролдож буй. Улстѳрийн хор найруулах, их мѳнгѳѳр хахуулдан "үнэн”-ийг худалдаж авах оролдлого бүхэн нь эдний уналтын сүүлийн шалтгаан болж буй мэт. Гэхдээ эд эцсээ хүртэл зууралдах бололтой.
*Саяхан тѳмѳр замын 280 сая долларын асуудлыг намжааж чадсан Монгол Улсын Ерѳнхийлэгч Х.Баттулга, ЗГ ын гишүүд нь ЖДҮС ийн зээлийн асуудалд холбогдоод байгаа Ерѳнхий сайд У.Хүрэлсүх нарын бүлэглэл бий болж, М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын үүсгэсэн бүлэглэлээс илүү хүчтэй болох вий гэсэн айдас улстѳрчдийн болон олон нийтийн дунд бий болчихлоо. "Чонын амнаас гараад барын аманд орох вий” гэдэг болгоомжлол, бие биенээ үгүйсгэн ѳѳрсдийгѳѳ ѳмѳѳрѳн хэвлэлээр түгээж буй олон тайлбруудын дунд эргэлзэх эргэлзээг бий болгож байна. "Тѳмѳр замын 280 сая ам долларын асуудал бол "60 тэрбумын хэрэг”-тэй адил тов тодорхой зүйл шүү дээ” хэмээн дүгнэж байгаа хүмүүс олон байна. Гэхдээ Х.Баттулга, У.Хүрэлсүх нар асуудалд хэрхэн хандахаас шударга тогтолцооны баталгаа бий болно.
*Бага наснаасаа "бэрхийг бус эрхийг сурсан” цѳѳн биш залуусын тѳлѳѳлѳл Н.Номтойбаяр, О.Содбилэг, Г.Тэмүүлэн нар Монголын улстѳрд "Мѳнгѳѳр бүхнийг шийдэж болдог” жишгийг үлгэрлэн үзүүлсээр удаж буй. Боловсрол мэдлэг, дадлага туршлага, хүн чанар ёс зүй Монголын улстѳрд тийм ч чухал биш гэж мэдрүүлж буй тэдний хандлага нь Монголын улстѳрийн үнэ цэнэгүй, хүчгүй сул дорой, бодлогогүй зарчимгүй, алсын хараагүй байгаагийн нотолгоо болсоор байна. Тэвдэж сандарсандаа эрээ цээргүй, бүдүүлэг балмад авирлаж байгаа нь Монголын улстѳрд насны намба, амьдралын туршлага, чин сэтгэл зүтгэл ямар ихээр хэрэг болдгийг нотолж байгаа хэрэг.
*Талцаж хэрэлдсэн 2 тал "Бүгдээрээ шалуулцгаая” гэж уриална. "Шударга бусын хонгил”- ын бүтэц болсон Үндсэн Хуулийн Цэц, АТГ, Ерѳнхий Прокурор, Дээд Шүүх, ТЕГ зэрэг байгууллагуудын удирдлагууд нь М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын томилсон хүмүүс учраас ямар ч асуудал "шударгаар шийдэгдэх боломжгүй” хэмээн цэрвэцгээж байна. Хэрвээ эднийг солиход Ерѳнхийлэгч Х.Баттулга, Ерѳнхий сайд У.Хүрэлсүх нар нѳлѳѳлѳх аваас "Хариу ѳшѳѳ авалт” болж магадгүй хэмээн бас эргэлзэцгээж байна. "Шударга ёс”- ны хэмжүүр болсон "Хуулийн засаглал”-д иргэд нь итгэхгүй байгаа нь хамгийн аймшигтай үзэгдэл. "Сул дорой”, "худалдагдсан” гэж хардаж буй "Хуулийн засаглал”-ын шинэчлэлээс л бүх зүйл шалтгаалах болж буй мэт.
*”Шударга ёс”- ны тѳлѳѳ хамгийн ихээр дуугарч байсан Ж.Энхбаяр, Н.Учрал нарын залуус ѳѳрсдийн хувийн эрх ашгийн тѳлѳѳ хууль зѳрчиж байсан нь нотлогдож, "дуугаа хураах” тусам хүмүүс хамгийн ихээр дургуйцэн бухимдаж байх шиг. Хүмүүсийн итгэл найдвар нурах тусам "Тогос шиг гоёж, хѳхѳѳ шиг донгодсон” ч ийм залууст итгэхгүй болж, шударга ёсны тѳлѳѳ тэмцэж байгаа залууст эргэлзэх шалтгаан нь болж байна. Яг энэчлэнгээр ихэнхи улстѳрчид ямар нэгэн хэмжээгээр асуудалд холбогдож байгаа нь "мянган үхрийн эвэр доргих” шалтаг болж Монголын улстѳрийг хамгийн "бохир заваан” орон зай мэтээр тѳсѳѳлѳхѳд хүргэж байна. Бие биенээ "барьцаалсан” энэ тогтолцоо нь Монголын ултѳрийг цэвэршихэд мѳн ч их саад болно доо.
*За тэгээд бид ѳѳрсдѳѳ ч хѳѳрүү хийрхүү, зусарч туйлшрамтгай, мѳнгѳѳр худалдагддаг муу чанараа тэвчиж шударга ёсны тѳлѳѳ ухамсартайгаар тэмцэх шаардлагатай болж байна. Компьютерийн араас хүссэнээрээ хашгирах амархан ч, цуглаанд очоод хүмүүсийн ѳмнѳ үгээ хэлэх амаргүй. Хоорондоо хов болгон маргалдах амархан ч, бодит амьдралаа түгээж буй мэдээлэлтэй харьцуулан дүгнэх амаргүй. Мэдээж бүхнийг ѳѳрчлѳх амархан мэт харагдах авч яг цаг дээрээ энэ бүхэн хэцүү, маш их цаг хугацаа шаардагдах болно. Тэгэхээр тэвчихээс гадна бид ч ѳѳрсдѳѳ ѳѳрчлѳгдѳн хѳгжих шаардлагатай болно. Улстѳрѳѳс хамааралгүйгээр амьдралаа авч явах, хүсэл мѳрѳѳдлѳѳ биелүүлэх гэж хичээх, ядаж л хүн бүр ѳѳрийн чадах зүйлээ хийж байх нь улс  орны хѳгжилд оруулж буй хувч нэмэр болно доо.
…Хичнээн "новшийн”, "хѳгийн” байлаа ч одоо ухрах газар үгүй боллоо, эрхэм улстѳрчид ѳѳ. Зѳвхѳн урагшаа явахын тулд:
1.     Эхлээд "60 тэрбумын” хэрэгтэй холбоотой асуудал болгон УИХ ын дарга М.Энхболдыг огцруулан хариуцлага тооцох хэрэгтэй. Үүний дараа нотлоод байгаа МАНАН бүлэглэлийн хууль бус үйлдлуудийг шалгаж үнэн худлыг нь нотлох шаардлагатай болж байна.
2.     Дараа нь ЖДҮС аас зээл авсан УИХ ын болон ЗГ ын гишүүдийг шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй болно. Тэд албан тушаалаасаа огцорч хуулийн хариуцлага хүлээх ёстой. Үүнээс улбаалаад олон хэргүүд сѳхѳгдѳж эхэлнэ. Ж.Мѳнхбат, Н.Номтойбаяр, С.Эрдэнэ гэх мэт нѳхдүүдтэй холбогдож яригдаад байгаа асуудлууд зѳндѳѳ бий.
3.     Асуудлыг шударгаар шийдэхийн тулд ҮХЦ, АТГ, ТЕГ, Дээд Шүүх, Ерѳнхий Прокурор гэх мэт хуулийн засаглалын байгуулалгуудын шинчлэлийг мэргэжлийн болон олон нийтийн байгууллагуудтай хамтдаа шийдэх хэрэгтэй болох байх.
4.     Маш олон хүмүүс шалгагдаж шийтгэгдэх учраас "захиалгаар хэлмэгдүүлэлгүйгээр” шударгаар шийдэх баталгаа шаардагдана. Хэрэв этгээд буруутай нь нотлогдвол хууль бусаар олон бүх орлогыг хураан авч Улсыг хохиролгүй болгох хэрэгтэй болно. Эс тэгвэл хулгайлж завшсан мѳнгѳѳрѳѳ дахиад л улстѳр хийж эхэлцгээнэ. Бидэнд ийм гашуун туршлага зѳндѳѳ бий.
5.     Энэ бүх алдааг дахин давтахгүйн тулд маш олон хуулийн заалт болон дүрэм журмуудыг шинэчлэх, хэм хэмжээ стандартыг шударгаар тогтоох хэрэгтэй болно. Түүнийгээ олон нийтэд хүргэж, олон нийт ч элдэв тэнэгрэлийнхээ тѳлѳѳ адилхан хариуцлага хүлээж эхэлнэ. Иргэн бүхэн татвараа ухамсартайгаар, үнэнч шударгаар тѳлж эхлэхэд л энэ шинэчлэлийн үр дүнгийн нотолгоо болно доо.
6.     Ёс зүйн хэм хэмжээгээ бас "араа бодож” ѳнѳѳгийн улстѳрчид буруутай үйлдлийнхээ тѳлѳѳ олон түмнээс уучлал гуйж, хариуцлагаа хүлээж сурах ёстой болно доо. "Сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй” гэдэг хэллэг бий. "Хэрэг хэзээ ч хуучирдаггүй юм”, улстѳрчид ѳѳ.
…Ѳнѳѳгийн Улаанбаатарын утаа, ѳнѳѳгийн Монголын улстѳрчдийн "бүтээл”. Шударга бус, эрээ цээрээгүй үйлдэл бүхэн нь утаа шиг бидний хоолойг хорсгож, цээжийг давчдуулан, нүднээс нулимс урсгаж байна. Улаанбаатарын утааг шийдэх боломж байгаатай адил, улстѳрийг шинэчилж ѳѳрчлѳх боломж ч бас бий. Тэр нь ѳѳр хэнээс ч биш монголчууд биднээс л хамаарна даа. Судалгааны статистик, мэдээллийн анализ, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэргүйгээр улс орон хѳгждѳггүй юм даа. 

Г.Галбадрахскачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу