Caakmedee

18 Зөрчигдсөн эрх

  • Нийтлэл
  • 2019/01/08
Монголд алхам тутамд хүний эрх зөрчигдөж байна. Үндсэн хуулиар олгосон 18 эрхээ бид эдэлж чадахгүй, төрт ёсны дор аж төрсөөр хүний эрх, эрх чөлөөг “мартаж”, Монголд байх л ёстой зүйл гэх сэтгэлгээ сууж эхэлсэн нь өөрөө хамгийн том зөрчил. 
Ирээдүй хойч үедээ ч үлдээх уршиг болчихоод байна. Хүний эрх гэдэг байгалиас заяасан боломж бөгөөд түүнийгээ жам ёсны дагуу эдлэх эрх чөлөө, салшгүй эрх аж. Манай орон хүний эрхийг дээдэлдэггүй юм гэхэд тэгш эрхээр хангах арга саамыг эрэлхийлж, бий болгох асуудал нэн тэргүүнд байна. Аргаа барсандаа ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж “Хүний эрх гэдэг аль нэг байгууллага, хэн нэгний асуудал биш монгол хүний хувь заяатай холбогддог гэдгийг хаа, хаанаа ойлгомоор байна” гэж хэлж байх билээ. ХЭҮК-оос жил бүр зөрчигдөж байгаа суурь эрхүүдээр орон даяар судалгаа хийж, илтгэл бичиж боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьдаг. Төрийн түшээд хаана хүний эрхийн зөрчил хамгийн их байна вэ гэдгийг тус комиссоос боловсруулсан бэлээхэн илтгэлээс харах бүрэн боломжтой. Харамсалтай нь ард түмний мандат өвөртөлсөн өнөөх түшээд үүнийг харах нь бүү хэл илтгэлийг УИХ хэлэлцэлгүй өнгөрөөсөн хоёр, гурван тохиолдол өнгөрсөн хугацаанд гарч байв. Сүүлийн жилүүдэд Байнгын хороо хэлэлцэж, шийдвэр гаргадаг болчихоод буй.
ХҮЭК-ийн дарга Ж.Бямбадорж ...Гагцхүү Засгийн газар биелүүлэхгүй юм. Бид Засгийн газарт зөвлөмж хүргүүлдэг ч үр дүнгүй байна. Хүний эрхийн үндэсний комисс зүйрлэж хэлбэл онош тогтоодог газар. Бид шинжилгээ хийгээд, олон талаас нь маш сайн оношилж байгаа. Эмчлэх асуудал нь УИХ, Засгийн газарт байдаг. Өвчин хүндэрнэ гэж аюул бий. Хүндэрсэн тохиолдолд эмчилгээгүй болдог нь бүр их аюул. Хүний эрхийг үл тоовол Монгол Улс олон улсын түвшинд хүнд байдалд орно. Хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг хүндэтгээгүй, олон улсын хэм хэмжээг биелүүлээгүй тохиолдолд эдийн засгийн болон бусад хориг авч байгаа биз.
ҮНДСЭН ХУУЛЬАРВАН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ Монгол Улсын иргэн дараах үндсэн эрхэрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 
  1. Амьд явах эрхтэй
Хамгийн ноцтой зөрчигддөг суурь эрх. Улсын хэмжээнд зам тээврийн ослоор 2017 онд 507 хүн амиа алдаж, 1258 хүн гэмтэж, иргэн аж ахуйн нэгж байгууллагад 9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирснаас 83.2 хувийг нь нөхөн төлүүлжээ. Зам тээврийн ослын энэ тоо өнгөрсөн оныхоос 5.8 хувиар, орон нутагт 12.2 хувиар өссөн нь сэтгэл эмзэглүүлсэн баримт. Үүний дараа зөвхөн үйлдвэрлэлийн ослоор жилд 160 орчим хүн амиа алддаг гэдгийг дурдахад олон улсад цочирдом мэдээ болохоор байна.
  1. Эрүүлаюулгүй орчинд амьдрахорчны бохирдолбайгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй
Энэ эрхийн талаар Монголд яриад ч хэрэггүй. Бүр ийм эрхтэй гэдгээ мартсан орчин нөхцөлд нийтээрээ аж төрж байна. Уг нь амар амгалан, энх цаг ноёлсон энэ улсын иргэдийг гаднын хүнээр харахад эрүүл аюулгүй орчинд амьдрах бүрэн боломжтой гэж харагдах. Гэвч бодит нөхцөл байдалд арай өөр дүр зураг угтана. Хамгийн эхний жишээ, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгааны баг АНУ-ын Беркелей дэх Калифорнийн их сургууль, БНСУын Сөүлийн үндэсний их сургуулийн судлаачидтай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судалжээ. Судалгааны үр дүн 0-5 насны буюу бага насны хүүхдүүд Улаанбаатарын утаа, тоосжилтын нөлөөнд хамгийн их өртдөг, жилд 120 хүүхэд, 1200-1300 том хүн агаарын бохирдлын шалтгаантайгаар өвдөж, нас барсан гэсэн гашуун мэдээг судалгааны баг өглөө. Энэ бол ганцхан бодит жишээ. Өдгөө ч бид агаарын бохирдлыг хэрхэх талаар шийдэж чадахгүй “хэрэлдсээр” л сууна. Мөн Монгол Улсад эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулж, байгаль орчны стандарт, хэрэгжүүлэх журам процедурыг тогтоосон эрх зүйн орчин хангалттай бүрдсэн боловч эдгээр хууль, тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, хэрэгжилтийн явцад олон доголдол байна гэж 2017 онд Монгол Улсад ажилласан Хүний эрх, хүрээлэн буй орчны асуудлаарх НҮБын Тусгай Илтгэгч Жон Нокс болон бусад судалгааны байгууллагууд тайлан, мэдээлэлдээ дүгнэжээ.
  1.  Хөдлөхүл хөдлөх хөрөнгө шударгаар олж авахэзэмшихөмчлөхөв залгамжлуулах эрхтэй
Монгол Улс авлига цэцэглэсэн орнуудын манлайд бичигдсээр хэдэн оныг үдэв. Авлигад хамгийн их идэгдсэн салбарт газрын алба толгой цохьдог. Жишээ дурдахад, Монгол Улсын хувьд авлигын индекс 2015 онд 39 оноотой 72, 2016 онд 38 оноотой 87, 2017 онд 36 оноотой 103 дугаарт жагссан байна. Өөрөөр хэлбэл, манай улс 2017 онд 36 оноо авч, өмнөх оныхоос 16 байраар ухран 180 орноос 103 дугаарт эрэмблэгджээ. Бид хуулиар олгогдсон газар өмчлөх эрхээ тэр бүр баталгаажуулж чаддаггүй. Одоо бүр нийслэлд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгох газар дууссан гэх мэдээллийг ч зарим албаныхан өгдөг. Нээрэн ч хүн бүр дуртай газраа хашаа хатгах эрхгүй, бүгдийг хуульчилж, тэр хууль нь иргэдэд ягштал мөрдөгдөж, албан тушаалтнуудад үйчилдэггүй хачин жишиг ч тогтоод удаж байна.
  1. Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгоххөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулахцалин хөлс авахамраххувийн аж ахуй эрхлэх эрхтэй
ХЭҮК-оос хийсэн судалгаагаар хувийн хэвшил ажилтнуудаа илүү цагаар ажиллуулах, илүү цагийнхаа хөлсийг өгөхгүй байх тохиолдол түгээмэл байдаг нь тогтоогджээ. Тухайлбал, хувийн хэвшлийн салбарт худалдаа үйлчилгээ, ноос ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг судалсан байна. Судалгаанд оролцсон 1639 ажилтны 55.5 хувь нь долоо хоногт 40-өөс дээш цаг, 18.8 хувь нь 31-40 цаг ажилладаг гэж хариулжээ. Мөн сард 360 цаг буюу 7 хоногт 90 цаг ажилласан талаар ч оролцогчид хэлсэн байна. Илүү цагийн цалин тэдний ихэнх нь авч байгаагүй аж. Зарим ажил мэргэжлийн үед хөдөлмөрийн аятай тухтай нөхцөлөөр хангуулах эрх байнга зөрчигддөг. Ялангуяа уул уурхайн компаниудын ажилтнууд энэ эрхээ хангуулж чаддаггүйг судалгаанд оролцох үеэрээ илэрхийлж байжээ.
  1. Өндөр наслаххөдөлмөрийн чадвар алдаххүүхэд төрүүлэхасрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй
Ахмадуудын асуудал яг үнэндээ орхигдсон. Тэтгэвэртээ гарсан “шокноосоо” гарч амжаагүй байхад хань ижил нь бурхан болчихдог. Сэтгэл зүйн зөвлөгөө авахаар ирж байгаа хүмүүсийн 10 орчим хувь нь ахмадууд эзэлж буй гэх судалгаа байна. Үр хүүхэд, хайртай дотнын хүмүүс, ойр тойрныхон нь үгийг нь сонсохгүй орхидог. Бүгд д ажилтай төрөлтэйгөөрөө далайлган өндөр настай ижий, аав руугаа тэр бүр ярьдаггүй. Үнэн хэрэгтээ хүүхдүүдээ ярихыг битүүхэн хүлээж, утас чагнаж суугаа олон олон ахмадууд бий. 
Өндөр хөгжилтэй улсууд ахмад настныг тэтгэвэрт гарахаас өмнө сургалтад хамруулдаг, сэтгэл зүйн зөвлөгөөг заавал өгдөг тогтсон жишигтэй. Манайд ийм бодлого бүү хэл хүүхэд, хөгшин хүний үгийг нохой хуцсан чинээ тоолгүй өнөөг хүрэв. Үр дүнд нь хань ижлээ алдсан, насаараа хөдөлмөрлөчихөөд гэнэт гэртээ суух, за тэгээд өвчин хуучнаасаа болоод сэтгэлзүйн дарамттай байгаа хөгшчүүл өдөр ирэх тусам нэмэгдсээр. Гавьяаны амралтад байгаа ч ахмадуудын 95 хувь хөдөлмөр эрхлэхийг хүсдэг гэх судалгаа ч байна.
  1. Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзолжурмыг хуулиар тогтооно
Хамгийн хэрэгждэггүй эрхийн нэг. Өнөөдөр Монголын эрүүл мэндийн салбар “сэхээ”-нд байна. Эрүүл мэндийн даатгалаараа эмчилгээ, оношилгоо тэр бүр авч чадахгүй, очер дараалал нь ч дийлдэхгүй. Бид яг үнэндээ эмнэлгийн байшин барилга нэмж барихгүй байгаагаасаа өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй нийслэлийн хүн ам эмнэлэгтээ багтаж шингэхээ байсан. Энэ сиймхийгээр хувийн эмнэлэг “хөлжиж” мөнгөгүй бол “үх” гэх хатуухан амьдралын хууль эрүүл мэндийн салбарт үйлчилж байна. 
Эмнэлэгт хэвтэх очер авахаар очоод тэр дороо хэвтэх боломжгүй, өнөө маргаашаа хүлээж байгаа өвчтөнд хоёр сарын дараах очер бичиж өгөх нь наад захын асуудал болжээ. Эрүүл мэндийн салбарт шинэчлэлт хийж байна гэж дарга, сайд нар ярьдаг ч тогтолцооны гажуудлыг засч чадахгүйгээр үүнийг өөрчлөх боломжгүй юм. Өдгөө улсын маань нийслэл 1.3 сая хол давсан хүнтэй метрополист хот болсон ч 500 мянган хүн амтай байх үеийн эмнэлгийн барилгатай хэвээр. Шинээр ашиглалтад орсон эмнэлэг хуруу дарам цөөн.
  1. Сурч боловсрох эрхтэй
Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно гэж заасан ч энэ эрхээ бид тэгш эдэлж чадахгүй байгаа. Нийгэмд баян хоосны ялгаа асар их бий болсноос хувийн, улсын сургуулийн ялгарал ч гарах болсон. Ганц жишээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургуульд одоо хэр нь хичээл завсарлах хонх дуугарахад ашигладаг дохионы “хонх” ашиглаж байгаагүй аж. Хичээл завсарлавал сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд багш нь очиж хэлдэг байх жишээтэй. Гэтэл манайхтай залгаа Азийн улсуудад нэвтрээд хэдийнэ хагас зуун жил өнгөрсөн “технологи” аж. За тэгээд их, дээд сургуулиудын хувьд мөнгөтэй л бол сурах эрх нь нээлттэй, төлбөрийн чадваргүй ч чадвартай, толгой сайтай хүүхэд сургуулийн гадна үлддэг болоод удаж буй. Энэ нь нэг талаараа хүний сурч боловсрох эрх, орчин хангагдахгүй байгаагийн тод жишээ юм.
  1. Соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулахбүтээл туурвихүр шимийг нь хүртэх эрхтэй
Манайд зохиогчийн эрхийн талаар яриад ч нэмэргүй. Уг нь хуулиар зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална гэж заасан ч олон нийтийн сүлжээ болоод DVD дээр олшруулж тараах, “хулгайлах” явдал газар авсан. Үүнтэй тэмцээд ч амжилт олохгүй жишээ бидэнд ч бий. Өөрсдийн бичсэн нийтлэлээ өөр автортайгаар цахим орчноос унших нь хэвийн үзэгдэл болчихоод байна. Энэ талаар гомдол гаргадаг хүмүүс ч тун ховор. Уран бүтээлчдийн дөнгөж дэлгэцнээ гаргасан киног олшруулаад зарж байгаад баригдсан ч тэгсхийгээд өнгөрдөг жишиг тогтоод удчихлаа. Үндсэндээ бид, хуульд заасан энэ эрхээ эдэлж чадахгүй 20 гаруй жил боллоо. Үүнээс гадна Монголын төр шинжлэх ухаан, соёл урлагийн салбартаа маш бага мөнгө зарцуулдаг. Энэ нь аманд ч үгүй хамарт ч үгүй. Ойрын жишээ, ирэх оны төсөвт соёл, урлагийн салбарт ДНБ-ий нэг хувьд ч хүрэхгүй мөнгө төсөвлөөд буй юм.
  1. Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй
Ард түмэн дөрвөн жилд нэг удаа төр барих эрхээ сонгуулиар дамжуулан эдэлдэг. Харин энэ эрхийг авсан улстөрчид маань ард иргэдийнхээ “эсрэг” шийдвэр гаргаж, улс орныг эдийн засгийн хямралд оруулах нь бий. Цөхрөнгөө барсан иргэдийн төлөөлөл өнгөрсөн онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар “Цагаан сонголт” өгч байв. Иргэд саналын хуудсаа бөглөлгүй уншуулсан буюу “Цагаан сонголт” хийсэн 19 мянга орчим хүн байсан. Харин дахин санал хураалтаар энэ тоо 100 мянга болсон юм. “Цагаан сонголт”-ыг манай нийгмийн интелектүүдийн нэг Д.Энхбат тухайн үед “Хэнд ч саналаа өгөхгүй” гэж 18000 хүн цагаан цаас өгчээ. Энэ бол том тоо. Цаашдаа намуудыг дарамтлах улс төрийн том гарц, трэнд энд гарах бололтой. “Цагаан хуудас өгсөнөөр шууд хүссэндээ хүрэхгүй байж болох ч тэр бол өөрийн сонголт хийх эрх чөлөөгөө эдэлж, түүгээрээ амьдрах зам шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийлж байв.
  1. Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхолүзэл бодлын үүднээс намолон нийтийн бусад байгууллага байгуулахсайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй
Манайд сонгох эрх байгаа. Харин сонгогдох эрх хязгаарлагдмал. Жишээ нь, Үндсэн хуульд сонгуульд 25 нас хүрсэн хүн УИХ-д нэр дэвших эрхтэй гэж заасан ч төрийн алба хашиж байгаа бол заавал тухайн сонгуулийн жилээс зургаан сарын өмнө ажлаа өгсөн байх ёстой гэдэг. Энэ нь яг одоо Цэц дээр маргаан үүсгэгдэж, Үндсэн хуулийн зөрчил гэдэг нь тогтоогдоод байна. Хэдийгээр сайн дураараа эвлэлдэн нэгдэх ёстой ч Монголд гурван хүний нэг нь намын гишүүнчлэлтэй. Үндсэндээ, улс төрийн 27 нам Дээд шүүхэд бүртгүүлж, тэдгээрт 600 мянга гаруй гишүүд дэмжигчид байх юм. Сонгуулийн насны 1.9 сая гаруй иргэн бий гэж СЕХ-ноос мэдээлдэг. 
  1. Улс төрэдийн засагнийгэм соёлын амьдралгэр бүлийн харилцаанд эрэгтэйэмэгтэй тэгш эрхтэй
Энэ заалт улс төрийн намуудад барагтай үйлчилдэггүй. Намууд сонгуульд өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн квот өгдөг ч энэ нь хангалттай бус. Хуульчлахдаа нэр дэвшигчдийн 20- 30 хувь байна гэдэг ч чүү арай гэж биелүүлдэг. Нийгмийн харилцаанд эмэгтэйчүүдийн манлайлал, гүйцэтгэх үүрэг сайжирч байгаа ч гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй байх нь нийтлэг бус байх жишээтэй.
  1. Төрийн байгууллагаалбан тушаалтанд өргөдөлгомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй
Ажил хөөцөлдөхөд төрийн албаны хүнд суртал дийлдэхгүй байна гэх шүүмжлэл үеийн үед байсаар байна. Ганцхан жишээ, Баянгол дүүрэг найман нэрийн хүнсний дэлгүүртэй хүн тамхины зөвшөөрөл хөөцөлдөхөд 250 мянган төгрөг тушаагаад 2-3 бичиг баримт бүрдүүлээд өдөртөө ажлаа бүтээж байна. Харин Сонгинохайрхан дүүрэг 7-8 төрлийн бичиг баримт бүрдүүлээд 2-3 хоног хөөцөлдөөд барахгүй шинжтэй байгааг танил маань хэлж байв. Адилхан нийслэлийн дүүрэг хэр нь бичиг баримт хөөцөлдөхөд ийм ялгаатай. Ер нь ганц энэ гэлтгүй төрийн байгууллагад гомдол гаргахад шийдэгдэх явц маш удаан гэх гомдол ХЭҮК-т их ирдэг байна. Нэг асуудлыг хэд, хэдэн байгууллага хариуцдаг гаж тогтолцоо манайд байсаар байгаа юм. Энэ нэг ёсондоо залхаан цээрлүүлэлт гэлтэй. 
  1. Халдашгүйчөлөөтэй байх эрхтэй
Үндсэн хуульд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой гэдэг ч бас л хэрэгжихгүй байгаа. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно гэж заажээ. Энэ бодит байдалд ямар байгаа билээ. Улстөрчид нэгнийгээ тагнах, чагнах, мөрдөх, гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа явдал хэрээс хэтэрсэн. Бүр энэ талаараа олон нийтэд мэдээлж, хууль хяналтын байгууллагынхныг шалгаж өгөхийг хүсч ч байв.
  1. Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргахбусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхөөрийн болон гэр бүлийн гишүүдэцэг эхүр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байхөөрийгөө өмгөөлөххууль зүйн туслалцаа авахнотлох баримтыг шалгуулахшударга шүүхээр шүүлгэххэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцохшүүхийн шийдвэрийг давж заалдахуучлал хүсэх эрхтэй
Шүүхэд гомдогсдын арми жилээс жилд хүрээгээ тэлж байна. Иргэдийн дунд шүүх байгууллагын нэр хүнд ч унасаар байгааг холбогдох албанаас хийсэн судалгааны дүн харуулж байгаа юм. 2017 оны байдлаар иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой 30,931 гүйцэтгэх баримт бичгийн 1,037.9 тэрбум төгрөгийг төлүүлэхээс 15,429 гүйцэтгэх баримт бичгийн 240,8 тэрбум төгрөгийг төлүүлжээ. Үлдсэн хэсэг нь биелэгдээгүй гэсэн үг.
  1. Шашин шүтэхэс шүтэх эрх чөлөөтэй
Ийм эрх байгаа ч шашин өөрөө тухайн хүний үзэл бодол, итгэл үнэмшлээс илүүтэй гаднын тусламж, санхүүжилт дор явагдаж байна. 2017 оны байдлаар манай улсад буддын 130, христийн 180, исламын 21, бусад чиглэлээр 7 сүм хийд байгаа тоон мэдээлэл холбогдох албанаас өглөө. Үүн дээр бүртгэлгүй шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сүм, хийд бас бий. 
  1. Итгэл үнэмшилтэй байхүзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхүг хэлэххэвлэн нийтлэхтайван жагсаалцуглаан хийх эрх чөлөөтэйЖагсаалцуглаан хийх журмыг хуулиар тогтооно
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг ч жагсаал цуглаан хийх боломжоор нэг талаар хязгаарлагдмал. Дээрээс нь Зөрчлийн тухай хуульд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан. Үүнээс үүдээд олон нийтийн сүлжээнд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсний төлөө хүмүүс дээрх хуулиар шүүхэд дуудагдах боллоо. Энэ хууль сэтгүүлчдэд мөн хамгийн их хамаатай болчихоод буй. Манай улс хэвлэн нийтлэх эрх чөлөө хагас хаалттай орны тоонд орно. Хил Хязгааргүй Сэтгүүлчид байгууллагаас эмхэтгэн гаргасан 2018 оны Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний Индекст Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индекс хоёр байраар ухарч 71-т бичигдлээ. 
  1. Төртүүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайххүлээн авах эрхтэй
Энэ эрхээ жирийн иргэд байтугай мэргэжлийн сэтгүүлчид ч эдэлж чадахгүй байна. Төрийн байгууллагуудад нууцад хамаарахгүй мэдээллийг өгөх суваг нь тодорхой бус, өрөөнөөс өрөө сахин суух нь элбэг. Хамгийн гол нь төрийн байгууллагын мэдээллийг хуулиар иргэд мэдэх эрхтэй ч дотоод журмаар, даргын үзэмжээр нууцлах тохиолдол байсаар байна. 
  1. Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчихтүр буюу байнга оршин суух газраа сонгохгадаадад явахоршин суухэх орондоо буцаж ирэх эрхтэй
Улаанбаатар хотын утаа, замын түгжрэл зэрэг нийгэмд бухимдал үүсгэсэн асуудлыг шийдвэрлэхээр хотын дарга С.Батболд нийслэл рүү шилжих хөдөлгөөнийг хориглоод байна. Орон нутгаас Улаанбаатарт шилжих гэсэн, энд амьдрах хүсэлтэй байгаа иргэдийн байнга оршин суух газраа өөрөө сонгох үндсэн эрх энд зөрчигдсөөр байна.
Монгол Улс Үндсэн хуулиараа тунхаглаж өгсөн иргэний үндсэн, баталгаатай эдлэх 18 эрхийн хэрэгжилт үнэндээ ийм л байна.

С.Батзаяа
 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу