Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн маргаан өнөөдөр ч үргэлжилсэн хэвээр байгаа. Монгол улсын газрын доорх баялгийг хэдхэн гэр бүл л эзэмшиж, идэж уудаг гэх асуудал өнөөдөр нийгэмд ил болж, одоо л ард түмэн баялгийн хулгайчдыг таньж эхэлж буй гэхэд хилсдэхгүй. Яг энэ цаг үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Цензургүй яриа” нэвтрүүлгээр маш тодорхой факттай нь тайлбарлалаа. Улс төрийн гүнд олон жил ажилласан улс төрчийн хувьд түүний байр суурь үнэнийг өчсөн буй за. Түүний “Цензургүй яриа” нэвтрүүлэгт зөвхөн Эрдэнэтийн асуудлаар ярьсан яриаг сийрүүлье.
Н.Алтанхуяг: Намайг Ерөнхий сайд болсоны дараа Ц.Элбэгдорж бид хоёрын хооронд Эрдэнэтийн тухай нэг яриа болсон юм. Надад юу гэж хэлсэн бэ гэхээр Н.Алтанхуягаа чи бусад ажлаа л хий. Би Эрдэнэтийг хариуцна аа л гэж хэлсэн… Би Монголын хөгжилд саад болоогүй. Би ард түмний төлөө юм хийж байсан. Эрдэнэтийг би ганцаараа хариуцна л гэсэн.
Л.Мөнхбаясгалан: Тэр нь юу гэсэн үг юм?
Н.Алтанхуяг: Эрдэнэтэд би бүх хүмүүсээ байршуулна гэсэн үг, Эрдэнэттэй холбоотой бүх бизнесийг би хийнэ гэсэн үг, гэхдээ арай 49-ийг би авна гэж надад хэлээгүй л дээ…
Ц.Элбэгдоржид би нэг юм хэлчих үү Эрдэнэтийг идээд болоо юм биш үү? Эрдэнэтийн овоолгын шороо идэхээ болилдоо. Ц.Элбэгдоржоо шороог нь ядаж ард түмэнд үлдээж болохгүй юу… Яагаад гээч Эрдэнэтийн тэр шороон дээр Эрдэмийн гээд үйлдвэр байгаа нөгөөх нь Ачит-Эх Ц.Элбэгдорж, П.Цагаан хоёрын үйлдвэр. Би одоо ардчилал гэхээр энэ хоёрыг хараад ичээд байх юм … Би Ц.Элбэгдорж, П.Цагаан хоёрт овоолгын шороо авч өгөх гэж ардчилсан хувьсгалд оролцсон хэрэг үү ядаж шороог нь үлдээ л дээ ард түмэндээ …
Намайг Ерөнхий сайд байхад 20 гаруй мянган иргэнийг нийлүүлээд Зэс эрдэнийн хувь ч билүү компани, тэрэнд та хоёр тэр овоолгоо өгчихөж болдоггүй юм уу хоёр хүн нийлээд үйлдвэр барьчихаад байхад 20 гаруй мянган хүн нийлээд үйлдвэр барьж болдоггүй юм уу гэж хэлж байсан. Ийм юмаа болиочээ газрын доорхи баялгийг идэх гэж л “хонгил” гэж бий болсон юм байна. Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын хийгээд байгаа “Ачит-Эх” компани Эрдэнэтэд 34 хувиа өгнө гэж гэрээ хийчихээд тэрнийг бас алга болгочихсон … Болилдоо уул уулаар нь иддэгээ болилдоо. Үлдсэн шороог нь хүртэл иддэг ямар ханаж цаддагүй юм бээ.
Л.Мөнхбаясгалан: Эрдэнэт үйлдвэр жилд 500 орчим тэрбум төгрөг татвараар төвлөрүүлдэг. Хоёр тал ашиг хуваахаар 110 тэрбум төгрөгийн ногдол ашиг авдаг. Энэ бол зөвхөн нэг жилийн жишээ. Гэтэл Ц.Элбэгдорж энэ бол 1976 онд байгуулагдсан 30 жил ажиллах ёстой. Одоо 40-өөд жил ажилласан. Зөвхөн тоног төхөөрөмжийн зардал гэхэд хагас тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ийм үйлдвэрийг Монголын хөрөнгө оруулагч аваад ирснийг та нар яагаад хурааж авах гээд байгаа юм бэ гэж Их хурал дээр хэлсэн юм л даа.
Н.Алтанхуяг: Ер нь бол газрын доорх баялгийг хулгайлж дээрэмдэж авч байгаа хүмүүс чинь ингэж л ярьдаг юм. Тэр нэг ямбий юм байхгүй юу, үеэ өнгөрөөцийн төр чинь ер нь муу менежер байхгүй юу гэж…ХУДЛАА. Одоо Эрдэнэт үйлдвэр дахиж 30 жил ажиллах нөөцөө тогтоолгоод явж байгаа. Мэддэг хүнээс нь асуу. Дахиад 30 жил ажиллах нөөцөө тогтоогоод явж байна. Тэгэхээр Их хурал дээр ороод одоо наад үйлдвэр чинь 6 жилийн дараа зогсох гэж байгаа гээд хувьчлаад авчихсан нь дээр байгаа биз дээ.Ийм л юм хийдэг улсууд шүү дээ наадуул чинь.
Л.Мөнхбаясгалан: Эрдэнэтийн 49 хувийг яагаад Монголын зэс компани авсан юм бол? Яагаад Ч.Сайханбилэг тэрийг Их хуралд мэдэгдэхгүй шийдвэр гаргасан юм бол гэж та боддог вэ?
Н.Алтанхуяг: Хонгил л ажиллаж байна шүү дээ. Наадуул чинь ингэж л дээрэм хийнэ, өөр юу хийдгийн… Эрдэнэтийн 49 хувийг өгөх,авах тухай асуудал заавал Улсын Их хурлаар орно. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээ байдаг байхгүй юу. Тэрийг Ч.Сайханбилэг ганцаараа мэдэх эрхгүй. Их хурлаар оруулахгүй шийдчихсэн. Хууль зөрчсөн шүү дээ.
Ер нь МАНАН-гийн Засгийн газар гарч ирээд Ц.Элбэгдоржийн захиалгаар бүх юмыг хийсэн. Дахиад нэг жишээ хэлэх үү. Ч.Сайханбилэг дөнгөж гарч ирээд Тагнуулын даргыг сольж Б.Хурцийг тавьсан. Б.Ариунсан гэж хүн байсан. Цагдаагийн дарга,Шүүхийн даргаа сольсон. Ерөөсөө гарч ирээд 5 хоноод л ингэж байгаа юм. АН-ын дарга нь Н.Алтанхуяг байсан, яахаараа бүх хүнийг сольдог юм. МАНАН-гийн Засгийн газар Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрын захиалгаар байгуулагдаж бүх юмыг тэр хоёрт зориулж хийсэн.
Ц.Элбэгдорж овоолгоос мөнгө идэж байна тэрийг шалга, жилдээ эрдэнэтээс идэж байгаа мөнгийг шалга. Хоншоор нь дутна биздээ, Ц.Элбэгдоржийгоо шалгана гэж дээ…
Энэ хүн чинь өөрөө найман жил хаан суугаад дараачийн найман жилдээ М.Энхболдыг найман жил хаан суулгах гэж бүх төлөвлөгөөгөө хийгээд тэрнийх нь эсрэг өрвөлзсөн,өрвөлзөж мэдэх бүх хүнийг хонгил руугаа хийгээд шорон гяндангаар айлгаад ингээд хаанчилна гэж тооцоолсон шүү дээ, худлаа юм уу. М.Энхболдыг гаргах гэж яаж алалцваа. Болсонгүй шүү дээ. Ард түмний заяа түшлээ. Ийм төлөвлөгөөтэй байсан. Энэнд нь хэн саад болсон юм Н.Алтанхуяг гэж нөхөр, Х.Баттулга. Бусад нь тоглоомын хүүхэлдэй.
Нэгэнт л бүх юмыг нь хэлэх ёстой. Хэлэхгүй бол энэ хүн чинь худлаа хэлээд байдаг юм чинь… Ц.Элбэгдорж л Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгоорой л гэж хэлсэн. Ц.Элбэгдорж хаан болчихсон байсан, би харин хааныг шалдан байна гэж хэлж явсан цөөхөн хүний нэг шүү.
Эх сурвалж www.wikimon.mn