Caakmedee

Газар чөлөөлөлтөд 124 тэрбум төгрөг зарцуулна

  • Мэдээ мэдээлэл
  • 2021/11/30

 

Нийслэлийн Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн болон Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг нар  хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

– Нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй таван газарт гүүрэн гарц барьж байгуулсан. Тэрхүү гүүрэн гарцын цахилгаан шатаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчдог. Гэтэл хүйтний улиралд цахилгаан шат нь ажиллахгүй байгаад тайлбар хэлэхгүй юу?

Б.Одсүрэн: – Явган хүний гүүрэн гарцны тухайд, өнгөрсөн хугацаанд явган зорчигчдод зориулсан төмөр хийцлэлийн гүүрэн гарцыг хэд хэдэн газарт байгуулсан. Эдгээр нь загвар, дизайны хувьд төдийлөн сайн биш.

Лифт нь хасах хэмд ажиллах боломжгүйгээс зогсдог. Тиймээс цаашид Улаанбаатар хотод орчин үеийн шаардлагад нийцсэн гүүрэн гарц, байгууламжийг стандартын дагуу бий болгох шаардлагатай. Улаанбаатар хот маань автомашин төвтэй хот болсон. Цаашид иргэн төвтэй, явган хүнд ээлтэй хот байгуулахаар зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөөд байна.

– Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зориулж буй 420 тэрбум төгрөгөөр яг ямар ажил хийх вэ. Түгжрэл хэдэн хувиар буурах боломжтой вэ?

Ч.Батзориг: – Засгийн газрын 2021 оны 146 дугаар тогтоолоор ирэх гурван жилийн турш жил тутамд 420 тэрбум төгрөгийг түгжрэлд зарцуулахаар төлөвлөсөн. Үүний хүрээнд зам, замын байгууламж, гүүрэн байгууламж, LRT зэрэг 42 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Анх удаа газар чөлөөлөлтөд 124 тэрбум төгрөг төсөвлөсөн. 

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр 500 автобусны парк шинэчлэл хийнэ. Мөн LRT-ийн ТЭЗҮ, дугуйн зам, уулзварыг дахин инженерчлэх зардлууд багтсан.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу