ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ БАЙХЫГ ЗАСАГ ДАРГА НАРТ САНУУЛАВ
- Мэдээ мэдээлэл
- 2019/01/09
Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны тушаалаар өвлийн морин уралдаан зохион байгуулахыг тавдугаар сарын 1 хүртэл хориглосон байдаг. Энэ хугацаанд болж буй морин уралдаанд унаач хүүхэд оролцуулахгүй байх шийдвэр гарсан.
Гэтэл Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа энэ хугацааг нь өөрчилж өвлийн морин уралдаан зохион байгуулах хугацааг наашлуулж сар шинийн 1-нээс хойш уралдаан зохион байгуулахыг зөвшөөрөөд байсан юм.
Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг 2017 онд Н.Номтойбаяр сайдын тушаалыг хүчингүй болгож тавдугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглоод байгаа юм.
Тэгвэл энэ жил тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд өвлийн морин уралдааныг зохион байгуулахгүй, бага насны хүүхдийн эрх зөрчихгүй байх албан бичгийг Засгийн газраас аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дахин хүргүүлжээ.
Хэрэв тушаалыг зөрчих юм бол хууль хяналтын байгууллагуудад хандах зэргээр дараагийн арга хэмжээ авах юм байна.
О.Гэрэл
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор сэтгүүлчдийн асуултад хариуллаа
- 2024/11/21