Япон, АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилтын зардлыг нөхөхийн тулд ирэх санхүүгийн жилээс эхлэн тус улсад АНУ-ын цэргийг таван жилийн хугацаанд байршуулах Токиогийн зардлыг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.
Хоёр улсын Засгийн газрын Гадаад харилцаа болон Батлан хамгаалахын албаныхан Япон улс дөрөвдүгээр сард эхлэх 2022 оны санхүүгийн жилээс эхлэн таван жилийн хугацаанд нийт 9.3 тэрбум орчим доллар төлөхөөр тохиролцсон байна.
Энэхүү зардал нь жилд дунджаар 88 сая доллараар нэмэгдэж 1.85 тэрбум долларт хүрч байгаа бөгөөд төсөвт нийтийн үйлчилгээний төлбөр, ажиллах хүчний зардал, цэргийн сургуулилтыг хойшлуулах зэрэг зардал багтаж байгаа аж.
Шинэ зардлын хүрээнд Япон-Америкийн хамтарсан сургуулилтийн тоо нэмэгдэнэ. Мөн Япон улс таван жилийн хугацаанд 175 сая доллар төлж, дасгал сургуулилтад шаардлагатай тоног төхөөрөмж, материалыг худалдан авах юм байна.
Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса хэлэхдээ, Япон улс тус улсад байгаа АНУ-ын цэргийг дэмжих зорилготой байсан бол энэ удаад хоёр улс эвслийг бэхжүүлэх үндсийг тавихаар тохиролцсон. Гэрээнд асуудлыг илүү сайн тусгахын тулд Засгийн газар зарлагыг "Эвслийг бэхжүүлсэн төсөв” хэмээн нэрлэхээр шийдсэн гэж мэдэгджээ.
Эх сурвалж: INTERFAX