Caakmedee

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 99 жилийн ой тохиож байна

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2021/12/27
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 99 жилийн ой тохиож байнаӨнөөдөр Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 99 жилийн ойн тохиож байна.
Манай улсын нутаг дэвсгэрт эрт дээр үеэс ашигт малтмалыг олборлон боловсруулж байсан түүхтэй боловч 1922 онд Налайхын уурхайг улсын мэдэлд авснаар орчин үеийн уул уурхайн салбарын үүсэл хөгжлийн эх суурь тавигдсан гэж үздэг байна. Уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 69 хувь, экспортын 93 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 хувийг бүрдүүлдэг Монгол Улсын эдийн засгийн суурь салбар юм. 
Түүхэн хөгжлийн хугацаанд уул уурхайн томоохон ордуудыг түшиглэн эдийн засаг, нийгмийн томоохон бүтээн байгуулалт болох Эрдэнэт, Багануур, Хөтөл, Бор-Өндөр, Шарын гол зэрэг хот сууринг барьж байгуулснаас гадна сүүлийн 30 жилд Оюутолгой, Цайрт минерал  зэрэг гадаадын хөрөнгө оруулалт идэвхжиж, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо нэмэгдсэн талаар УУХҮЯ-наас мэдээллээ. 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу