Caakmedee

"Лифтний бичлэг"-т өртсөн шүүгч нарыг хэлэлцэх хурал хойшиллоо

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2022/01/14
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүгчдийн сахилгын хороо өнөөдөр (2022.01.14) хуралдав. Хурлаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, шүүгч Х.Идэр, З.Отгонбаатар нарын асуудлыг хаалттай хэлэлцэв. Эдгээр шүүгч ёс зүйн алдаа гаргасан эсэхийг хэлэлцэхээр төлөвлөсөн ч хурлыг долоо хоногоор хойшлууллаа.
Хэргийг сануулахад, лифтний гэгдэж бичлэг цацагдаж, өмгөөлөгч шүүгч нар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Parkview" хотхоны байранд бөөнөөрөө цугларч, тухайн тоот руу хэд хэдэн эмэгтэй орж буй бичлэг задарсан билээ. Үүнээс үүдэж биеэ үнэлэх явдлыг зохион байгуулалж байна гэх хардлага үүссэн.  
Шүүгч З.Болдбаатар хөлөө гэмтээсэн,  түүний өмгөөлөгч н.Батсүх хэргийн материалтай танилцах шаардлагатай гэх хүсэлт гаргажээ. Хуралд шүүгч З.Отгонбаатар оролцсонгүй, өмгөөлөгч нь төлөөлж ирсэн байв. Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар, О.Номуулин, Сугар нар хуралд оролцсон билээ.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу