Хөгжлийн банкнаас зээ авсан 25 компани зээлээ зориулалтын бусаар ашиглаж, төлөхөөс зайлсхийж, эргэн төлөлт хийгээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Энэ талаар тус банкнаас 2022 оны нэгдүгээр сарын 20-нд нийтэд зарласан. Тэдгээр компани 2014-2019 онд зээл авчээ. Зээлийн үлдэгдэл нь 880.2 тэрбум төгрөг болжээ. Хөгжлийн банкнаас эдгээр чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан талаар мэдээлсэн. Тэгвэл уржигдар чанаргүй зээлийн эздийг АТГ-т шилжүүлсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонинскачать dle 12.0