Caakmedee

Т.Ням-Очир: Анги бүлэгт байх хүүхдийн тоог хязгаарлахгүй

  • Нийгэм
  • 2022/02/14

Бүтэн хоёр жилийн дараа анх удаа 100 хувь танхимаар хичээллэх шийдвэр гарсан. Холбогдох байгууллагууд хамтран бэлтгэлээ бүрэн хангаснаар өнөөдөр хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлж байна. Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Албан ёсны батлагдсан сургалтын төлөвлөгөө ямар нэг тусгай зохицуулалтгүйгээр 100 хувь хэрэгжинэ. Анги бүлэгт байх хүүхдийн тоог хязгаарлахгүй бөгөөд тухайн сургуулийн бүлэг дүүргэлт нь хэд байна, түүгээрээ хичээллэнэ.
Танхимд хичээллэхэд амны хаалт чухал эцэг, эхчүүд нь бэлдэж өгөхийг хүсье. Мөн анги танхимд агаар сэлгэх, нийтийн эзэмшлийн зам талбай, ариун цэврийн өрөө, спорт зааланд ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийх шаардлагатай. Харин халдвар илэрсэн болон хавьтал болсон бол гэртээ байж, зайнаас суралцана" гэсэн юм.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу