Caakmedee

Д.Цэнд­­­­­­сүрэн: Сүүлийн 10 жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дээрэмчид Увс аймгийг тонон дээрэмдэж дууслаа

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2022/02/18

Увс аймгийн МАН-ын дарга на­­­­рын авлигын гэмт хэргийн та­­­­­­лаар тус аймгийн Засаг дарга асан Д.Цэнд­­­­­­сүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Сүүлийн үед мэдээллийн хэрэгслээр намайг гүтгэж байна. Миний бие 2012-2016 онд Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Ажлаа өгснөөс хойш гурван жил АТГ-т шалгуулж байна. Албан тушаалын гэмт хэрэг байхгүй байна гэж АТГ үзэж гурван удаа хэргийг хэрэгсэхгүй болгосон. Миний ах дүү нараас надаас өөр төрийн албанд ажилладаг нэг ч хүн байхгүй. Увс аймгийн Гудамж төслийн 10 хүрэхгүй километр замд 27 тэрбум төгрөг зарцуулсан гэж гүтгэсэн байна.
Улаанбаатар, Архангай, Увс аймагт Гудамж төсөл хэрэгжсэн. Гүйцэтгэгч компани найман тэрбум төгрөг авч, үлдэгдэл 7.5 тэрбум төгрөгийг одоо хүртэл авч чадахгүй байгаа. Энэ бол зүгээр нэг зам биш бөгөөд иж бүрэн төсөл юм. Сүүлийн 30 жилд Увс аймагт хэрэгжсэн хамгийн үр дүнтэй төсөл гэж хэлмээр байна. Тухайн төслийн хүрээнд нэг ч дутагдал илрээгүй.
Гадаадынхантай нийлж хайгуулын мөнгө завшсан гэж мөн гүтгэж байна. Надад тийм зүйл байхгүй. 764 сая долларын томоохон хайгуулын ажлыг Увс аймагт эхлүүлсэн. Төсөл амжилттай хэрэгжиж байхад Увс аймгийн МАН-ынхан улс төржүүлж эхэлсэн. 1,000 метр цооног өрөмдөөд газрын тосондоо хүрчих байх гэж өөдрөг төсөөлөлтэй байтал улс төржүүлсээр байгаад уг төсөл зогссон. Эцэст нь Увс аймгийн ард түмэн, Монгол Улс хохироод үлдсэн.
Намайг хулгай хийсэн хөрөнгөө Өмнөговь аймагт нуусан мэтээр МАН-ынхан сүүлийн хэдэн жил гүтгэж байна. 2012 онд аймгийн даргаар сонгогдохдоо өөрийн томилсон албан тушаалтнуудад хандан авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдох, ах дүү садангаа төрийн албанд авах тухайд хатуу анхааруулсан. 2016 онд ажлаа өгсөн. Өнөөдөр надтай холбож гүтгэлгийн шинж чанартай зүйлүүдийг системтэйгээр цацаж байна. Үнэхээр асуудал байгаа бол би АТГ-т одоо ч шалгуулахад бэлэн. Увс аймгийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч С.Батжаргал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тэргүүтэй улсуудыг хамтдаа очоод шалгуулъя гэж байна. Би бэлэн байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дээрэмчид Увс аймгийг тонон дээрэмдэж дууслаа. Ямар ч бүтээн байгуулалтын цаана авлига, хээл хахууль явагдаж байдаг. Увс аймагт Шилэн дансны хуулийн хэрэгжилт байхгүй, Нийтийн албаны ашиг сонирхлын тухай хууль үйлчилдэггүй цорын ганц аймаг” гэлээ.
Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэнд­­­­­­сүрэн АТГ-т гомдол гаргасан бөгөөд Увс аймгийг дээрэмчин, тонуулчдаас салгаж авах өргөдлөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар руу явуулна гэсэн юм.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу