Caakmedee

Ковидын үеийн төгсөгчдийг ажилд авахгүй гэв үү!

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2022/02/22

Хөгжилтэй гэх үү, хөгийн гэх үү сонирхолтой зар олоод уншчихлаа. Ажлын байрны нэгэн зар дээр "Ковидын үеийн төгсөгчдийг авахгүй" гэж тавигдах шаардлагадаа тусгажээ. Ийм агуулгатай зар ганц бус нэлээд олон газрын ажлын байрны мэдээлэл дээр байх аж. Хүний эрхийн мэдрэмжгүй гэж хэлж болохоор энэ зарын дор олон ч хүн янз бүрийн тайлбар хийжээ. Зөв л гэнэ, буруу л гэнэ.  Гэхдээ хэн, нэгний зөв, буруу гэж үнэлэхээс үл шалтгаалан хүн төрөлхтөний өмнө нүүрлэсэн аймшигт халдварт өвчнийг хамтдаа даван туулах нь л чухал.
Цар тахлын үед цахимаар сурсан хүүхдүүдээ энэ мэтээр ялгаварлан гадуурхаад эхэлбэл ямар хэрэг байх билээ. Явцуу, ялгаварлан гадуурхсан энэ хандлагаасаа аж ахуй нэгжүүд салах хэрэгтэй. Та, бидний хандлага ямар байна, хөгжил ч түүнээс шалтгаална шүү дээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу