Caakmedee

Хөгжлийн банканд 50 орчим тэрбумын эргэн төлөлт хийгджээ: Эрсдэлийн удирдлагын газрын захирлыг яллагдагчаар татсан байна

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2022/02/25

Хөгжлийн Банкны удирдлагууд Төрийн ордонд банкны найдваргүй зээл, эргэн төлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл өгч байна. Найдвэргүй зээлдэгчдийн дуулиан өрнөж эхэлснээс хойш нийтдээ 50 орчим тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд банкны удирдлага муу зээлүүдийн үнэлгээ болон хяналт шалгалтыг хийсэн бөгөөд ажил 75 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байгаа гэнэ.
Мөн АТГ болон Эрүүгийн цагдаагийн газартай хамтран тодорхой мэдээллийг өгч ажиллаж байгаа бөгөөд банканд үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээг хийсэн байна. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй 16 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Энэ нь 750 орчим төгрөгийн үнийн дүн бүхий. Хамгийн удаан гэвэл Монгол драйв милктэй холбоотой хэрэг 886 хоног анхан шатны шүүхэд хугацаа алдаад явж байна. Хоёрдугаарт Эрэл компанитай холбоотой хэрэг 497 хоног шийдвэрлэгдээгүй удаа дараа хойшлогдож байгаа юм байна.
Үүнээс гадна Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирлын асуудал хөндөгдлөө. Эрсдэлийн удирдлагын газрын захирал ажилдаа ирээгүй удаж байгаа бөгөөд муу зээлийн хэрэгт яллагдагчаар татагдсан байгаа гэнэ.
Банкнаас зээл авсан 66 зээлдэгчийн нэрийг бүтнээр зарлах асуудал яригдахад Хөгжлийн банканд бужигнаан эхэлжээ. ТУЗ-ийн гишүүд идэвхижиж Түр хороо байгуулах асуудал хөндөгдөхөд Түр хорооны хэрэг байхгүй гэж үзэх, ТУЗ зээлийг хэн буруу олгосныг шалгадаг шүүх, цагдаа биш хэмээн гөжүүдэлжээ. Хөгжлийн банкны найдваргүй зээлийн хэрэг хулгай, эсвэл ашиг сонирхлын зөрчил биш БАНК ТОНОСОН ДЭЭРЭМ байсан гэж ТУЗ-ийн Хяналтын хорооны дарга Ү.Амарбат хэд хоногийн өмнө цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байгаа.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу