Caakmedee

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн гуравны нэг орчим хувийг ТӨҮГ-уудын зээл эзэлж байна

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2022/03/03

Эрдэслтэй зээлийн дуулианаас салж амжаагүй байгаа “Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөх ажил Засгийн газрын хэмжээнд яригдаж, ТУЗ-ийн гишүүнийг сонгох, томилох ажиллагаа хууль эрх зүйн дагуу хийгдэж байна.
Шинэ ТУЗ-д төрийн албанд ажилладаг хүмүүс багтах бөгөөд мөн банкны хараат бүс гишүүдийг шинэчлэн томилох аж. Сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу олон нийтэд зарлаад байгаа. Сонирхсон мериалуудыг хуулийн хугацаанд хүлээн авч, сонгоод АТГ-аас төрийн албан хаагчдад тавигдах тодорхойлолт ирэхээр шинэ ТУЗ томилогдоно. Тухайн үед нь бүрэлдэхүүнийг нь танилцуулна гэж Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр мэдэгдлээ.
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн гуравны нэг орчмыг Төрийн өмчийн үйлдвэрийн газруудын (ТӨҮГ) зээл эзэлж байгаа. Энэ асуудал дээр идэвхтэй ажиллах чиглэлийг сайд нар, хариуцсан ажилтнуудад Засгийн газраас үүрэг болгожээ. Мөн Төрийн өмчийн үйлдвэрийн газрууд зээл аваад эрсдэлгүй мэт явдаг, үр өгөөжгүй зүйлд мөнгө зарцуулдаг асуудлыг таслан зогсооно. Тус газруудын авсан чанаргүй зээлийг төлж барагдуулах онцгой үүргийг сайд нарт өгсөн гэж Б.Жавхлан ярьж байна.
Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн нэр зарласнаас хойш 49.8 тэрбум төгрөгийн өр зээл төлөгдсөн. Сүүлийн долоо хоног энэ төлөлт зогссон тул зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх үүрэгийг банкны удирдлагуудад өгчээ.
Тухайлбал, “Кью Эс Си”, “Хөтөл” компаниудын авсан зээл Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авалтад оролцсон учраас үе үеийн Засгийн газар энэ өрийг улсын мөнгөөр улсад ирэх хувийг худалдаж авсан гэж үзээд бэлэн мөнгө төлж 49 хувийг худалдаж авах биш, харилцан суутгах зарчмыг баримталж ирсэн. Энэ удаад мөн л хэлэлцээ хийж, улсаас авах авлагууддаа харилцан суутгаж, 49 хувийг улсдаа авах ажлыг бүрэн дуусгана гэсэн байр суурьтай байгаа аж.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу