Caakmedee

Сангийн сайд Б.Жавхлан нь төрсөн дүүгээрээ дамжуулан “мөнгө угаасан” уу?

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2022/03/07

УИХ-ын гишүүн Б.Жавхлан нь 2018 онд Монгол банкны харьяанд байсан Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирлаар өөрийн найз, АНУ-ын Индианагийн их сургуульд хамт сурч байсан Х.Батхүүг томилуулсан байдаг.
Улмаар Х.Батхүүгээр дамжуулан өөрийн төрсөн дүү Болдын Амгаланг тус байгууллагад ажилд оруулжээ. Б.Амгалан нь ажилд оронгуутаа Бичил санхүүгийн хөгжлийн сангаас өөрийн хувийн “Жэт финанс” ББСБ-д 920 сая төгрөгийн зээлийг гурван удаа өгч , нийт 2,8 тэрбум төгрөгийн 6 хувийн хүүтэй зээл олгосон байдаг.
Б.Амгалангийн энэхүү ББСБ нь зээл олгохоос илүүтэй мөнгө угаах хэлбэрээр ажилладаг талаар албан бус мэдээлэл бий. Б.Жавхлангийн томилуулсан Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал Х.Батхүү нь сангийн хөрөнгийг өөрийн болон ойрын хүмүүсийнхээ ББСБ-руу зээл болгон өгдөг.
Өөрийн төрсөн ахын барилгын компанид Төрийн банкинд хадгаламж байршуулах нэрээр мөнгө шилжүүлээд өөртөө авч ашигласан нь тогтоогдсон байна. Б.Жавхлангийн дүү Б.Амгалан нь дээрхи гэмт хэргийн хамтран гүйцэтгэгч нь юм.
Элдэв сангууд чинь ард түмний нэр барьсан улс төрчдийн угжны газар гэдэг нь эндээс харагдна. Хөгжлийн банкийг дампуурлын ирмэгт авчрахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн нь өнөөгийн Сангийн сайд Б.Жавхлан болохыг дараагийн удаа хүргэнэ.
МАН ийм л хүнд Улсын төсвийн түлхүүр атгагч Сангийн сайдын албыг хариуцуулжээ.
09-5 Сангийн сайд Б.Жавхлан нь төрсөн дүүгээрээ дамжуулан “мөнгө угаасан” уу?
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу