Caakmedee

Хий ханиалгыг эдгээх арга

  • Мэдээ мэдээлэл
  • 2022/03/31

 

Хий ханиалгыг эдгээх арга

 

Ханиалгах нь амьсгалын замыг чөлөөлөх өөрөөр хэлбэл амьсгалын замаас тоос, гадны биет, гуурсан хоолойн өөрийнх нь шүүрэл зэргийг гаргахад чиглэсэн хамгаалах урвал буюу рефрекс юм. Харин  ханиалгах шалтгаан олон байдаг. Үнэр болон ургамлын тоосонцорт өгөх харшлын ханиалгалт, амьсгалын замын цочмог халдварын үед үрэвсэл хаана үүссэнээс шалтгаалан ханиалгах нь элбэг байдаг. Гэхдээ хуурай хий ханиалга нь удаан хугацаанд үргэлжлэх, хоолой сэрвэгнэх, хүчидсэн, цэргүй шинж тэмдэгтэй улиралын шалтгаантай сэдэрдэг.

Намрын хуурай халуун, өвөл болон хаврын эхэн улиралд уушиг олгойн өвчлөл ихсэх нь элбэг бөгөөд үүнийг дагаад хий ханиалга ихдэг.  Намрын хуурай халуун уур амьсгал нь биеийн дотогш орж дотор халуун үүсгэх шалтгаан болно. Ингэснээр биеийн шингэн дутагдахад цул сав эд эрхтэнг норгож шимжүүлж чадахгүй болдог. Дотор эрхтэнүүдээс амьсгалын дээд зам, уушиг, олгой нь бусад эрхтэнүүдээсээ илүү хуурайшдаг байна.  Ялангуяа цул эрхтэнүүдээс уушиг чийгтэй байхыг эрмэлздэг. Цаг агаарын хуурайшил нь уушгинд амархан нөлөөлөх тул уушиг хуурайшихад хуурай хий ханиалга нь хамгийн түрүүнд илэрдэг. Мөн гадны хүйтэн, чийг нь уушгийг гэмтээхэд амьсгал авах, гаргах, өөрийгөө цэвэрлэх үйл ажиллагааг хямран улмаар ханиалгах, хамар битүүрэх, амьсгалын багтраа, бөөлжих, их хэмжээтэй шээх, заримдаа жихүүцэж даардас хүрч халуурах шинж гардаг.

Хэрхэн сэргийлэх вэ?

Таньд болон таны хүүхдэд ханиалгах шинж тэмдэг илэрвэл юуны өмнө та дур мэдэн эмчийн зааваргүй эм хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Ялангуяа хий ханиалганд та хамгийн түрүүнд эм хэрэглэхээс өмнө дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.

  • Цаг улиралдаа тохируулан хооллох
  • Ажил амралтаа зохицуулах, хангалттай унтаж амрах
  • Гараа байнга угаах, ханиаж найтаахдаа нэг удаагийн цаасан алчуураар амаа таглах
  • Өрөө тасалгаагаа агааржуулах, гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хийх

Уушигны үйл ажиллагааг дэмжих, дархлаа сайжруулах, хий ханиалга болон ханиадны эсрэг үйлчилгээтэй идээ ундааны зүйлс:

ginger-082827-773610507 Хий ханиалгыг эдгээх арга

 

Хийг дарах амтлаг амттай бүлээн, хүнд, тослог чанартай идээ ундааг тохируулан хэрэглэх. Үүнд: Хар будаа, хар шош, самар, задь, лиш зэрэг нь хийг дарж хоолой залгиурын сэрвэгнэсэн хий ханиалгыг дарна.

Цагаан гаа нь хий ханиалгыг маш сайн дардаг, цусны хийн үйл ажиллагааг сайжруулах, үрэвслийн эсрэг, ядаргаа тайлж, ханиаднаас урьдчилан сэргийлнэ. Бүйлсний жимс нь ханиалга дарах ялангуяа харшилын гаралтай хий ханиалга дарах, цэр ховхлох, уушгийг төлжүүлэх үйлдэлтэй.

almond%20fruit-082920-1542128312 Хий ханиалгыг эдгээх арга

 

Бууцайн үр нь уушигны үйл ажиллагааг дэмжих мөн цус төлжүүлэх үйлдэлтэй. Хөц будаа нь шимжүүлэх, уушигны халууныг дарж уушигыг дэмжиж үйл ажиллааг сайжруулна. Үр тариа, жимс, ургамлын гаралтай ханиадны эсрэг, уушигны үйл ажиллагааг дэмжих, дархлаа сайжруулах бэлдмэлийг алтан жүрж, хөц будаа зэргээр бэлдсэн бөгөөд ханиадны эхэн үеийн шинж тэмдэг илэрсэн, ойр ойрхон ханиад хүрээд байгаа, ханиаднаас урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих зорилгоор хэрэглэхэд тохиромжтой. Үр тариагаар бэлтгэсэн аливаа бэлдмэл нь биед ямар нэг сөрөг хор нөлөөгүйгээс гадна цэвэр байгалын аргаар биеийг эмчлэх ач тустай юм.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу