Caakmedee

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг “улсад 33 тэрбумын хохирол учруулсан“ гэх үндэслэлээр яллагдагчаар татжээ

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2022/04/28

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин сэтгүүлчдэд тайлбар өглөө.
Тэрбээр “Би өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. “Вертекс майнинг” гэх компанид давуу байдал үүсгэж, улсад 33 тэрбумын хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан гэж Ерөнхий прокурор тайлбарлалаа.
Уг 33 тэрбумын зээл одоо 16 тэрбумын үлдэгдэлтэй, 9.6 тэрбумыг зээлийн хүүд төлсөн байдаг. Мөн анх байсан барьцаа хөрөнгө нь хэвээрээ байж байна. Тиймээс яаж хохирол учруулсан нь тодорхой биш байна.
Хөгжлийн банкны зээл олголтод гүйцэтгэх захирал дангаараа шийдвэр гаргадаггүй. Шийдвэр гаргалтад 16 хүн оролцдог. Тус банкны ТУЗ-ийн шийдвэр гарвал гүйцэтгэх захирал түүнийг дагах үүрэгтэй" гэлээ.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу