Caakmedee

М.ЗЭНЭЭ: МОНГОЛЫН ГАЛ ГОЛОМТЫГ ШАЛДАН БАНДИ НАР ХЭД ХУВААЖ БАЙНА

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2019/01/14

Засгийн эрхэнд ганцхан нам ноёлохгүй гэдэг нь тодорхой боллоо. Тиймээс намууд боловсон хүчнээ яаж бэлдэхёстой вэ?

Боловсон хүчнийг бэлдэхдээ эхний ээлжинд ажил амьдралын ололт амжилтыг эхлэж мэдрүүлэх хэрэгтэй. Түүн дээр тулгуурлаж сургах ёстой. Сурснаа хэрэгжүүлж чадаж байна уу гэдгийг баталгаажуулах л учиртай. Дараа нь төрийн аппаратад ажиллуулдаг байх нь чухал. Нэг намын эрх ашгийн үүднээс боловсон хүчин бэлдэнэ гэдэг учир дутагдалтай. Улсын боловсон хүчин гэдэг үүднээс бодлогыг төр гартаа авах ёстой.

УИХ-ын сонгуулийн дараа МАХН-ын гишүүдийг толгой дараалан ажлаас нь халсан. Энэ маш муухай явдал. Үндсэн хуулийн заалтыг шууд зөрчсөн, харгис бодлого явуулсан. Гэтэл 1992-1996 оны хооронд МоАХ-ны гишүүн гэж нэг ч хүнийг ажлаас халаагүй. Тэд ажлаа хийж л явсан. Ардчиллыг үнэн чанартаа монголд энэ хэдэн залуу авчирсан юм биш. Ардчилсан хувьсгалыг сэдэгчид Л.Түдэв тэргүүтэй манай сор болсон сэхээтнүүд хэрэгжүүлэхэд нь гудамжинд хашигчсан фанатикууд нь Ардчилсан холбооны зарим нөхөд байгаа байх. Сонин хэвлэлээр ардчилсан хувьсгалын үр дүнг хүртсэн адгийн шаарнууд гэж Баабар хараагаад байна. Баабар, Элбэгдорж нар чинь ардчилсан хувьсгалын үр дүнг хувалз мэт сорсон адгийн шаарнууд шүү дээ. Үүнийгээ өөрсдөө ойлгодоггүй байж бусдыг үзэн ядах байдлаар асуудалд ханддагаас болоод хүмүүсийн хооронд хичнээн айхтар зөрчил гарч байна. Монголын хоёрхон сая хүнийг хөгшин залуу нам, хүчнүүдэд хуваагаад хаячихлаа. Зүй нь бол монголчууд нэг тугийн дор нэгдсэн бодлогод зангилагдаж байж тусгаар тогтнолыг хамгаалдаг. Ер нь нэг бүдүүлгийн гарт могой бариулж, нөгөө бүдүүлгийг захируул гэдэг гадны бодлого хүчтэй явагдсанаас дэлхий дээр монголчууд арван хэд хуваагдлаа. Үлдсэн ганц гал голомтыг нь энэ хэдэн шалдан банди нар хэд хувааж байна.

-Цоөн үгээр өнөөгийн нийгмийн дүр төрхийг илэрхийлнэ үү?

Ер нь гадаадын гар хөл бологсодын дор ард түмэн амьдарч байгаа юм шиг дүр зураг ажиглагдах боллоо. Үнэндээ монголд ардтүмэн алга болсон юм шиг сэтгэгдэл төрж байна. Ардчилал, ард түмэн улс оронд хэрэгтэй зүйл. Гэтэл ард түмэн алга болсон дүр төрх харагдаж байгаа нь төрд зөв хүн гарч ирээгүйтэй холбоотой. Үндсэн Хуульд хүн амьд явах эрхтэй гэж гэсэн заалт байдаг ч үнэндээ үхэх эрхтэй хоцорчээ. Одоо улс орон даяар зуд турхан боллоо. Мал их үхэж байна. Малчин малынхаа төлөө явсаар биеэ орхидог. Одоо хүрэлцээтэй эмч, эмнэлэгийн тэрэг хөдөөд алга. Түргэн тусламж авч чадахгүй уулын мухарт хэвтэж байгаад л хадан гэрлүүгээ явж байна. Байгалийн гамшгийн зэрэгцээ гэмт хэрэг хэмжээ хязгааргүй болжээ. Саяхан тагнуулын төв газар дээр хуулийн ажилтны семинар болж УИХ-ын гишүүн С.Төмөр бид хоёр оролцлоо. Яригдаж байгаа зүйлийг сонсоход гэмт хэрэг асар нарийссан зохион байгуулалттай болсон юм байна. Бүр лавшрах шинжтэй болжээ. Эдгээр нь хууль хэрэгжүүлэх төр, бодлого дутсантай холбоотой. Ардчилал нь дээд зэргийн сахилга зохион байгуулалт гэдэг зарчим алдагдаж, хүн бүхэн эрх чөлөөний сургаар дураараа дургиж байна. Бид түрүүчийн нийгмийг маш их хараасан. Тэр үед траншейгаар гэр хийсэн хүүхэд, хог ухаж амьдардаг хүн байгаагүй. Биеэ үнэлэгч хүүхнүүд байсан гэж хараадаг боловч мэдэгдэггүй л байсан Архичид өнөөдрийнх шиг олон байгаагүй.

Нийгэм задгайрахад эмхлэх эрх зүйн орчин дутав уу. Хуулийг хэрэгжүүлэхэд алдаж байна уу?

Хууль хэрэгжүүлэх ажиллагааг төр засаг явуулж чадахгүй байна. Засгийн эрхийг барьж байгаа улс төрийн хүчний боловсон хүчнүүд нь хариуцлагагүй, зохион байгуулалтгүй, дэг журамгүй болохоор бүх зүйл савнаасаа ч халилаа. Далд авилгал, хээл хахууль газар авч, сүүлдээ албан тушаалын төлөө төрийн хүмүүс бие биеэ хороох боллоо. УИХ-ын гишүүн С.Зориг бусдын гарт амь үрэгдэхэд хуулийн байгууллага зохих ёсоор ажиллаагүй. Тэднийг ажиллуулах төрийн түшээд ч жинхэнэ ёсоор ажиллаагүй бүх юмыг дампууруулсан. Цагдаагийн газар хэрэг гарсан газар бүх ул мөрийг бэхжүүлж автал хэнийг ч оруулах ёсгүй. Гэтэл цагдаа хэргийн газар хүрч амжаагүй байтал найз нөхөд нь дээгүүр нь харайгаад гэр дотуур нь яваад бүх ул мөрийг баллаж хаясан. Энэ бол зохион байгуулалттай үйл ажиллагаа. Гэмт хэргийг ингэж хийдэг болсон байна. Улс орон гэмт хэргээс өөрийгөө аврах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл төрд байгаа хүмүүсээс эхлэх болжээ гэдгийг харууллаа. Монгол Улсын нэр хүнд гадаад дотоодод сүрхий унаж байна.

Төрийн нэр хүнд унаж байгаа гол шалтгааныг таньтай уулзсан хүмүүс юу гэж ярьж байх юм бэ?

Цоорхой уутанд мөнгө хийх, элсэнд ус асгах хоёр адилхан байдаг. Зохион байгуулалтгүй улс оронд туслана гэдэг шууд алдагдал болж хувирдаг. Иймээс гаднаас зээл тусламж авах гэж хичнээн оролдоод бүтэхгүй байна Авлаа ч түүнийг зөв ашиглаж чадахаа больсон. Гадаадаас орж ирсэн 600 сая доллар хаашаа орсон нь мэдэгдэхгүй, хариуцах эзэнгүй боллоо. “Ардчилсан холбоо" төрд гарах юм бол маргааш нь дэлхийн бүх орон туслах юм шиг сурталчилгаа 1996 оны сонгуулийн үед явуулаа биз дээ. Гэтэл өнөөдөр туслах орон олдохоо больсон.

Та саяхан Төв аймгийн Дэлгэрхаан суманд очоод ирсэн. Хөдөөгийнхөн шинэ намуудын талаар ямар мэдээлэлтэй, ойлголттой байна?

Их олон нам байх. Тэр тусмаа нэг компани нам байгуулаад төр барина гэж одоо юу яриад байгаа юм бэ? Компанийн захирлын эхнэр намын эмэгтэйчүүдийн байгууллагын, хүүхэд нь залуучуудын байгууллагын дарга байх юм уу. Ингээд л бүгдээрээ нэрээ дэвшүүлээд УИХ-д өрсөлдөх нь. Гэр бүлээрээ гарч ирж төр барих болж байна Нэг компани нам байгуулаад төр барьж болохгүй гэж хуулиар хорьсон зүйл одоогоор байхгүй ч зохицуулах хэрэгтэй. Энэ УИХ хуралдах чадваргүй байна. Дөрөвдүгээр сарын таванд УИХ тэгээд хуралдана гэж бодож байна уу. Намрын чуулганы хугацаанд хуралдаж чадаагүй. Одоо ч нээгээд хуралдаж чадахгүй. Хаврын чуулган нээсэн болоод сонгуулийн компани өрнүүлээд алга болно гэж би ойлгож байна. Энэ болгон намуудын нэр хүндийг унагаж байгаа юм. Аливаа нам зөвхөн намын цөөнхийн эрх ашгийн төлөө явж болохгүй. Нийтийн эрх ашгийн төлөө явах хэрэгтэй. Манай нам улс орныхоо төлөө явж чадаж байснаас төр барьж чадсан гэж боддог. Одоо бол сайд улс төрийн албан тушаал учир хэн ч хашиж болно гэсэн буруу ойлголт газар авлаа. Бүр дээд сургууль төгсөөгүй хүн сайд хийж байна.

Өнгөрсөн 70 жил боловсон хүчин бэлтгэж байсан тогтолцоог МАХН хэр зэрэг авч үлдэж чадсан бол?

Тийм ч сайн авч үлдсэн гэж үзэхгүй байна. Боловсон хүчнийг олон талаас “эвдэж" байж боловсруулдаг юм шүү дээ. Японы ерөнхий сайд Кайфу гуай "манайх дээд сургуулийн хамгийнсурлагасайтай, хүмүүжилтэй хүүхдийг төрийн албанд авч анхан шатанд тавьдаг.Тэнд 20 жил ажиллуулж дахин шигшижтөрийн төв байгууллагад дахиад 10 жил нухдаг" гэж ярьж байсан. Япондхүн 50 гарч байж орлогч сайдын зиндаанд очдог юм байна. Гэтэл манайд эсрэгээрээ байгаа юм. Сургууль төгссөн үү, үгүй юу сайд дарга болоод ард түмний хувь заяагаар тоглоод байна. Энэ бол ардчилалын буруу биш. Ардчиллыг авч явж чадахгүй байгаа хүмүүсийн буруу.

Энэ жилийн сонгуулийг ямраар төсөөлж байна вэ?

Төрд гарч ирсэн буруу хүмүүсийг сольж чадна гэж бодож байна. Одоо монголчууд ухаарах цаг болжээ. Хэзээ болтол монголчууд мөнгөнд хууртаж амьдрах юм бэ. Алийн болгон намуудад хуваагдах юм. Бид нэг л эх оронтой, эв нэгдэлтэй байх хэрэгтэй гэж боддог. Сонгуулийн үр дүн эсрэгээр эргэвэл гадагшаа явахаар байр сууцаа бэлдсэн хүмүүс байна. Ийм эх орончид байж болохгүй. Шударга хүмүүсийг дайрч доромжлох, сүрдүүлэх нь ердийн үзэгдэл боллоо. Та нар мэдэж л байгаа байх. Ноднин манай цонхыг өчнөөн пижигнүүлсэн. Дараа нь Д.Хувь төгөлдөр гишүүнийг надтай явсан гээд зодсон шүү дээ. Тэр бүхнээс болж өөрийгөө хамгаалах гар буу хүртэл авсан. Ийм муухай. С.Зоригийг яаж алав.

Гаднын шахалт дарамт ирж байгаа нь танд яаж мэдрэгддэг вэ?

Янз бүрийн байдлаар шахаж хавчих гэсэн оролдлого зарим зүйл дээр ажиглагддаг. Би бол тийм юмыг тоодоггүй. Намайг янз бүрээр дайрч доромжилдог. Тэглээ гээд шүүхэд хандаж байсан тохиолдол надад байхгүй. Гэтэл Р.Гончигдорж хэдэн удаа шүүхдэв! Ард түмнээ ходоодоороо санал өгдөг үхэр мал гэж доромжилж байгаа хүмүүс байдаг. Надад бол ард түмнийг тэгэж хэлэх зүрх байхгүй. Ийм хүмүүжил бидэнд алга.

Та олонхийн гишүүдтэй олон зүйл дээр санал нийлдэггүй. Өнгөрсөн дөрвөн жилд ажилласан дөрвөн засгиин газрын аль нь арай илүү ажиллав?

Ардчилсан хувьсгалаас хойшхи засгийн газруудыг авч үзвэл П.Жасрайн засгийн газар маш зөв бодлого явуулсан. Төрийм албан хаагчид гадаад дотоодод явахдаа яаж мөнгө цохидог талаар одоо ярья. Батлан хамгаалахын сайд Д Дорлигжав 1997 онд Японд болсон Ази номхон далайн байгаль хамгаалах хуралд оролцсон. Гурван сая 900 мянган төгрөг зарсан байсан. Гэтэл японы тал байрыг нь даасан байгаа юм. Өдөрт 78357 төгрөгийн хоол идэж байжээ. Ингэж хоол идэхээр эд нар таргалахгүй яах юм бэ. Бат-Үүл БОЯ-ны шугамаар Англид нэг хонохдоо нэг сая 639478 төгрөг зарсан байна. Гадаад харилцааны сайд байсан Ш.Алтангэрэл дөрвөн удаагадаад явахдаа 25000 доллар, гурван сая 400 мянган төгрөг заржээ.

Энэ нь Гадаад явдлын яамны жилийн зардлын 74.6 хувь болж байна. Ийм байдлаар мөнгө иддэг явдал газар авчээ. "Эрдэнэт"-ийг булааж авсан зэргийг харж байгаа биз дээ.

Эрдэнэтийг тойрсон  яриа их гарч байна. Саяхан “Зууны луйвар” гэдэг нэвтрүүлэг явлаа. Энэ бүхнийг та юу гэж үзэж байна?

Жинхэнэ зууны дээрэмчин, луйварчин бол Дорлигжав, ТӨХ- иин дарга асан З.Энхболд хоёр. Ш.Отгонбилэг дээрэмчин луйварчин биш. Улсын төсвийг бүрдүүлж байсан гол хүн. АНУ-д өнөөдөр АНУ- ийм нэрийн өмнөөс дэлхийн зэсийн худалдаанд оролцож байна. Гэтэл Батлан хамгаалах яамыг идэж идчихээд гэдэс нь цадахгүй, жижигхэн биетэй мангас тэнд очиж суучихаад "Зууны луйварчин" гэж худлаа юм зохиогоод байна. Зөв хүн гарч ирсэн нөхцөлд монголд Ш.Отгонбилэг шиг хэрэгтэй хүн байхгүй болно. Одоогийн байдлаар 600 тэрбум төгрөгийн найдваргүй зээл байна, Би сонинд ярилцлага өгөхдөө Р. Гончигдорж ах дүү нартаа тэрбум гаруй төгрөгийн зээл өгчээ гэж хэлж байсан. Энэ шударга ёс мөн үү. Зургаадугаар сард болох УИХ-ын сонгуульд эд нар байнгын хорооны дарга. сайд байсан гээд баахан хүн очих нь. Түүнийг л ард түмэн хүлээж авч болохгүй. Луйварчингууд гэдгийг мартаж болохгүй.

Зууны мэдээ 2000.02.29 №38

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу