Caakmedee

Хөгжлийн банкны зээл: 25 зээлдэгчийн 692 тэрбум төгрөгийн зээл хаагдсан байна

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2022/06/02

Хөгжлийн банкны зээл: 25 зээлдэгчийн 692 тэрбум төгрөгийн зээл хаагдсан байна

 

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хуралдаан өнгөрсөн мягмар гарагт болж зээлийн олголт, эргэн төлөлтийн талаар мэдээлэл сонссон байна.

Мэдээллийг тус банкны Тэргүүн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Батаа танилцуулсан байна. Тэрбээр зээлийн эргэн төлөлт, эргэн төлөлт хийгдээгүй зээл, олгосон нийт зээл, дамжуулан зээлийн багц, 2016 онд төсөвт шилжүүлсэн багц, идэвхтэй зээлийн багц, хаагдсан зээл, зээл тус бүрийн мэдээлэл гэсэн хүрээнд танилцуулжээ.

2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 39 зээлдэгч 240 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн байна.

995f2095-c8f8-4928-b5e6-e4a0efa15a8a-1280x878 Хөгжлийн банкны зээл: 25 зээлдэгчийн 692 тэрбум төгрөгийн зээл хаагдсан байна

2018 онд анх зээл олгосноос хойш эргэн төлөлт огт хийгээгүй Газ-Импорт ХХК, Инжир ХХК байна. Харин 2022 оны 1 дүгээр сарын 20-иос хойш эргэн төлөлт хийгээгүй 24 зээлдэгч байна.

fc78b6db-ddbb-4dc6-bb51-ef873dfaf8ce-1280x882 Хөгжлийн банкны зээл: 25 зээлдэгчийн 692 тэрбум төгрөгийн зээл хаагдсан байна

Олгосон нийт зээлийн хувьд 2012-2022 оны хооронд 7 их наяд 477 тэрбум төгрөгийн зээл олгосноос дамжуулан зээл 1 их наяд 565 тэрбум /Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийн багц бөгөөөд дэд зээлдэгчийн эрсдэлийг арилжааны банкууд хариуцдаг/, улсын төсвийн багц 2 их наяд 540 тэрбум /улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр, голчлон дэд бүтцийн салбарт олгосон зээлийн багц/, төслийн орлогоос төлөгдөх шууд зээл 3 их наяд 372 тэрбум /төрийн болон хувийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хэрэгжүүлэх төсөлд Хөгжлийн банк өөрөө судалгаа хийж олгосон зээлийн багц/ байна.

86353f44-f650-4a08-949c-f2beaecd236c-1280x886 Хөгжлийн банкны зээл: 25 зээлдэгчийн 692 тэрбум төгрөгийн зээл хаагдсан байна

Капитал банк болон Чингис хаан банкныхаас бусад дамжуулан зээл төлөгдөж дууссан.

262f1a72-999f-44d9-8917-757e45361348-1280x883 Хөгжлийн банкны зээл: 25 зээлдэгчийн 692 тэрбум төгрөгийн зээл хаагдсан байна

fc779d77-bb2d-4662-a112-1e2cffba887b-1280x880 Хөгжлийн банкны зээл: 25 зээлдэгчийн 692 тэрбум төгрөгийн зээл хаагдсан байна

2016 онд төсөвт шилжүүлсэн багцны хувьд 355 төсөлд 1 их наяд 477 тэрбум төгрөг болон 673 сая ам.долларын зээл олгосон.

5fa4ccd4-9793-4a2d-a73f-2e2658e8f4f1-1280x878 Хөгжлийн банкны зээл: 25 зээлдэгчийн 692 тэрбум төгрөгийн зээл хаагдсан байна

Идэвхтэй зээлийн багцын хувьд 57 зээлдэгчийн зээл идэвхтэй байгаагаас хэвийн 16, анхаарах 3, чанаргүй 38 байна.

49c8521e-bef5-4fb2-a101-4e0229207814-1280x886 Хөгжлийн банкны зээл: 25 зээлдэгчийн 692 тэрбум төгрөгийн зээл хаагдсан байна

Хаагдсан зээлийн хувьд, 25 зээлдэгчийн 692 тэрбум төгрөгийн зээл хаагдсан. Үүнээс төслийн орлогоос эргэн төлөгдсөн 649 тэрбум, бусад активаар эргэн төлөгдсөн 29 тэрбум, тусгай активын үйл ажиллагааны хүрээнд эргэн төлөгдсөн 14 тэрбум төгрөг байна.

17dec80d-403b-455d-aaae-d6eb9b263cac-1280x878 Хөгжлийн банкны зээл: 25 зээлдэгчийн 692 тэрбум төгрөгийн зээл хаагдсан байна

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу