Caakmedee

"Коронавирусийн эмнэл зүйн удирдамжид цус шингэлэх бүлгийн эмчилгээ орсон. Гэхдээ эмийг дур мэдэн хэрэглэж болохгүй"

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2022/06/03

Коронавирусийн үед хэрэглэх эмийн эмчилгээ болон цус шингэлэх эмийн хэрэглээний талаар Эрүүл Мэндийн Яамны (ЭМЯ) Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл мэдээлэл өгсөн юм. 
Тэрбээр "Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу коронавирусийн үед хэрэглэх эмнэл зүйн зааврыг баталсан байдаг. Гэхдээ эмнэл зүйн заавар хэд хэдэн удаа шинэчлэгдсэн. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) зөвлөмжийн дагуу хамгийн анх эмчилгээ хийж байсан. 
Эмчилгээндээ хүүхэд, жирэмсэн эхчүүд буюу онцгой анхаарах бүлэгт шинж тэмдэг хөнгөн байгаа тохиолдолд эмийн гаж нөлөөг тооцоод вирусийн эсрэг эмчилгээ хийхгүй шинж тэмдгийн эмчилгээг хийж байсан.  Уушгины хатгалгаа, амьсгалын дутагдалд орж вирусийн халдварын нөлөөнөөс биеийн байдал муудаж байгаа тохиолдолд вирусийн эсрэг эмчилгээ хийхээс өөр арга байхгүй. Энэ тохиолдолд зөвхөн хэрэглэж болно гэсэн заалттай эмийг удирдамждаа оруулж байгаа" гэж хэлэв. 
Мөн цус шингэлэх эмийн талаар "Коронавирусээр өвчилсний дараа иргэдийн дунд цусны өтгөрөл үүсэж байна. Улмаар хүндрэл үүсэх, зовуурилах шинж тэмдэг ажиглагдах нь бий. Дээр хэлсэнчлэн эмнэл зүйн удирдамж дээр цус шингэлэх бүлгийн эмчилгээ бүрэн орсон байгаа.  Гэхдээ цус шингэлэх эмийг ямар тохиолдолд, хэдий хугацаанд уух гэх мэтчилэн зааврыг тухайн удирдамжид бичсэн байдаг. 
Иргэдэд анхааруулахад цус өтгөрлийн талаарх яриан дээр үндэслээд баталгаагүй эм оруулж ирэх, бусдад өгөх асуудал байна. Цус шингэлэх эмийг эмчийн заавраар хэрэглэх ёстой.
Жишээ нь, аспирин бол цус шингэлэх эмчилгээнд уудаг эм мөн. Гэхдээ үүнийг эмчийн заавраар уух ёстой. Хамгийн гол нь хэрэглээндээ болгоомжтой анхааралтай хандах хэрэгтэй" гэлээ.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу