Caakmedee

Монгол банкны ажилтнуудын дураар авирладаг явдал хэрээс хэтэрчээ

  • Нийтлэл
  • 2019/01/16
Одоогоос хоёр жилийн өмнө Монгол Банкны Тамгын газар Захиргаа Хүний нөөцийн хэлтсийн захирал П.Эрдэнэтуяа Сангийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогтод Сангийн яамнаас эрхлэн хөтөлж буй нэгдсэн цахим хуудсанд Монгол банк мэдээлэл байршуулах үндэслэлгүй гэж үзэж байна гэсэн албан тоот явуулсан байдаг. Тухайн үед Монгол улс 1 ам доллар 1340 төгрөгийн ханштай, 4 тэрбум ам долларын валютын нөөцтэй байхад Н.Золжаргал гэгч этгээд Монгол банкыг хүлээн авч байсан  бөгөөд харамсалтай нь өнөөдөр ам доллар жолоогоо алдаж 1 ам доллар 2662 төгрөг болтлоо өсчихөөд байгааг жинхэнэ гамшиг гэж нэрлэхээс өөр үг даанч алга.  
Гэтэл энэхүү нөхцөл байдлыг үл харгалзан  тус банкны шинэ ерөнхийлөгч Н.Баяртсайхан өнөөдөр юу ч болоогүй юм шиг маасайтлаа инээж суугаа нь үнэхээрийн гайхалтай бөгөөд уул нь эрхэм ерөнхийлөгч гуай улсын  төв банкийг удирдаж байгаа  хүний хувьд санаа нь зовж л суух ёстой хүний нэг  мөнөөсөө мөн билээ. Харамсалтай нь эрхэм ерөнхийлөгч гуай үүнд огтхон ч санаа зоволгүйгээр үл барам харин ч   эсрэгээрээ үйл ажиллагаа явуулж байгаа сураг сүүлийн үед дуулдаж эхэллээ. Саяхан л гэхэд Монгол банкны эрхэм Ерөнхийлөгч нарын гадаад албан томилолтууд хирээсээ хэтэрсэн талаар хэвлэлүүд шуугиж эхэлсэн ба хамгийн сүүлчийн жишээ гэхэд л өмнөх ерөнхийлөгч Н.Золжаргал Токио хот руу нисэхдээ зөвхөн тийзний урьдчилгаанд 5 сая төгрөг зарцуулсан ноцтой мэдээлэл байна.
Монгол банкны шилэн дансны мэдээлэлд байгаа гүйлгээнээс харахад эрхэм ерөнхийлөгч  гуай өнгөрсөн жилүүдэд АНЭ, Хонконг, Индонези улсын дээд зэрэглэлийн тансаг зочид буудлуудаар үйлчлүүлж, үүнд нь татвар төлөгчдийн халааснаас 12.3 сая төгрөг гарсан тоо баримт байгаа аж.  Эдгээр тоо баримтыг цааш нь үргэлжлүүлэн бичиж болно. Тэгвэл өнөөдөр  улс орны эдийн засаг ямархуу байгааг захын хүнээс асуухад хэнбугай ч хэлээд өгнө. Гэтэл Монгол улсын төв банкны ерөнхийлөгч ингэж тансаглаж явдаг нь үнэхээрийн харамсалтай бөгөөд эмгэнэлтэй гэхээс өөрөөр хэлэх үг алга. Тийм болохоор энэ байгууллагын удирдлага улсын мөнгөөр ингэж зугаалж байгааг төр засаг анхааралдаа авч яаралтай таслан зогсоох цаг нь болсон гэж бодож байна. Мөн тус байгууллагын талаар сүүлийн үед гараад байгаа нэг таагүй мэдээлэл бол Монгол банкны  албан хаагчдын дийлэнх нь банк бус санхүүгийн байгууллага эзэмшдэг гэсэн ноцтой мэдээлэл байгаа юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тэд энэхүү банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан их хэмжээний хууль бус мөнгө байршуулан  ашиг олдог байж болзошгүй гэсэн хардлага сэрдлэгэ бидэнд байна.   
Байдал нэгэнт ийм байгаа учраас иргэд олон нийт болон улс төрийн нам хүчний зүгээс сүүлийн үед Монгол банкны удирдлагыг  нэн даруй өөрчлөхийг шаардаж байгаа ба ингэх шалтгаан ч байгаа гэдгийг нэр бүхий улс төрчид УИХ-ын гишүүд мэдэгдэж байсан билээ. Иймээс энэхүү хариуцлагагүй байдлыг таслан зогсоохын тулд зөвхөн Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан гэдэг хүнийг солих биш, хуулийг нь хүчингүй болгон Монголбанкыг татан буулгаж, цоо шинэ хуулиар шинэ бүтэц байгуулж харийнхнаас мөнгө, санхүүгээ салгаж, тусгаар тогтнолоо буцаан олж авах ёстой гэдэг нь ямар ч эрүүл ухаанаар бодоход ойлгомжтой болж байна.
Ж.Бат
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу