Caakmedee

Монгол Улсад төмөр замын салбар үүсэж хөгжсөний 84 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

  • Видео / Мэдээ мэдээлэл
  • 2022/08/05

Монгол Улсад төмөр замын салбар үүсэж хөгжсөний 84 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

 

Манай улс 1938 онд Улаанбаатар-Налайх чиглэлд 43 км төмөр замыг анхлан барьж, Ардын хувьсгалын 17 жилийн ойн баярыг тохиолдуулан анхны галт тэргийг аялуулж байсан. Түүнээс 84 жилийн дараа 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замаар анхны туршилтын галт тэргийг аялууллаа. Ийнхүү Монгол Улс 1-р зэрэглэлийн, уулзавргүй, хүнд даацын, жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай төмөр замыг ашиглаж эхлэсэн түүхэн өдөр тохиолоо.
Монгол Улсын нийгэмт, эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй төмөр замын бүтээн байгуулалт, тээврийн салбарын хөгжил шинэчлэлд хувь нэмрээ оруулсан салбарын ахмадууд, үндэсний бүтээн байгуулагч компаниуд, нийт төмөр замчиддаа талархал илэрхийлье.
Манай орны төмөр замын салбар улам өргөжин хөгжиж, улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тэтгэх ган зам мөнхөд зурайж байх болтугай!
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу