Caakmedee

Сөүлд байгаа монгол иргэдийн АНХААРАЛД

  • Дэлхийд / Мэдээ мэдээлэл
  • 2022/08/09

Сөүлд байгаа монгол иргэдийн АНХААРАЛД

 

БНСУ-ын Сөүл, Кёнги зэрэг төвийн бүс нутагт 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн орой үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер усны аюул үүсч 7 хүн нас барж, 6 хүн сураггүй болоод байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан суугаа орны Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төвөөс аврах байгууллагуудын бэлэн байдлын зэргийг “Ноцтой” түвшинд хүргэж нэмэгдүүлэв.

Төвийн бүс нутагт бороо үргэлжлэн орж барилга байгууламж усанд автах, замын хөдөлгөөн болон нийтийн тээврийн хэрэгслийн үйл ажиллагаа доголдох, хөрсний гулгалт үүсэх зэрэг эрсдэл үүсч байгаа тул болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байна уу.

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу