Caakmedee

Түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилж ажиллана

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2022/08/15

Нийслэлийн удирдлагууд Ерөнхий сайдын хамтаар өчигдөр Улаанбаатарт хэрэгжүүлж буй дэд бүтэц, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай танилцав. 
Энэ үеэр яамгүй, Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцсан сайд томилохоор болсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Тэрбээр "Засгийн газрын бүтцэд Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцсан сайдын албан тушаалын хүн байдаггүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бол зөвхөн орон нутгийн харилцааг Засгийн газартай холбодог хүн тул ажил нь амждаггүй.  Нийслэл нь хүн амын 50 орчим хувь нь төвлөрсөн Улаанбаатар хотын асуудлыг дангаараа шийдэж чадахгүй болж байгаа учраас цаашид яамд хоорондын уялдааг холбодог, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангасан, тусгайлсан яамгүй сайдыг томилно гэж ойлгож болно.
Улаанбаатар хотод хэрэгжихгүй байгаа, мөн яам хоорондын уялдаа холбоог сайжруулахын тулд тусгайлсан хуулиуд батална. Үүний нэг нь Улаанбаатар хотын амьдралын чанар, нэгдсэн стандартын тухай хууль байна. Нийслэлчүүдийн нэгдсэн стандарт ямар байх талаар нийслэлийн удирдлагууд, Улаанбаатараас сонгогдсон УИХ-ын гишүүдийг татан оролцуулж, нийслэлчүүдээрээ ярилцах хэрэгтэй" гэлээ.
Т.САЙХАН
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу