Caakmedee

Хөгжлийн банкнаас хөлжсөн Х.Баттулгын хамсаатнуудад хууль шударгаар үйлчилж чадах уу?

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2022/09/27

Хөгжлийн банкнаас хөлжсөн Х.Баттулгын хамсаатнуудад хууль шударгаар үйлчилж чадах уу?

 

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал мөд дуусахгүй нь. Монголын толгойд сандайлсан улс төрчид болон бизнесийн салбарын магнатууд энэ хэргийн эзэд. Зарим цайрсан нөхөд өр төлбөрөөс зайлсхийж, өдгөө шүүх цагдаагийн босго даваад буй. Тэндээ хэр удах нь тодорхойгүй, мултраад үлдэж ч магадгүй.
Тэдний дундаас хамгийн ноцтой асуудлын эзэн бол Женко Х.Баттулга. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч байх үедээ Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн нэг гэж хэлэгдэхэд хүрсэн нь гарцаагүй анхаарал татах бөгөөд нэгээр тогтохгүй нэр холбогдсон асуудал түүнд бий. Жишээ нь, Ц.Ууганбаяр бол 19 настайгаасаа Х.Баттулгын зөвлөхөөр ажилласан гарцаагүй ойрын хүмүүс бөгөөд дээрх компани нь “Шинэ яармаг” төслийг хэрэгжүүлэх нэрээр ТОСК-иар дамжуулж Хөгжлийн банкнаас 50 сая долларын зээл аваад 118 тэрбум төгрөгийн өртэй болсон. Төрийн компани өрөө төлөхгүй байгаагийн цаана Женко Х.Баттулга байгаа гэдэг. Салхитын мөнгөний ордтой холбогдуулан шүүгч нарын асуудал сөхөгдсөн ид бужигнааны үеэр Дээд шүүхийн Иргэний танхимын шүүгч дээр “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн Хөгжлийн банкин дахь 21 барьцаа хөрөнгийг чөлөөлүүлсэн. Х.Баттулга өөрт хамааралтай барьцааны эд хөрөнгийг чөлөөлөх шийдвэрийг гаргуулж амжсан гэсэн үг.
Тэгэхээр одоо ямар ч барьцаагүй үлдээгүй 118 тэрбум төгрөгийг төлөх асуудал эргэлзээтэй болж байгаа юм. Тэр ч бүү хэл сар хоригдож байхдаа уйлан донгодож, буруугаа хүлээж байсан Ц.Ууганбаяр өдгөө хохирлоос нэг ч төгрөг барагдуулаагүй байгаа нь тэрбээр Женко ахынхаа гарын шүүгч нарт бүрэн найдсаныг харуулах мэт.
Өөрийгөө бузар гүтгэлэгт өртсөн гэх тайлбар тавьж яваа Х.Баттулга Төрийн тэргүүн байхдаа Хөгжлийн банктай холбоотой өөр асуудалд ч нэр холбогдсон нь баримтаар нотлогддог. Энэ бл Пирамид орд ХХК-д МоАХ-ын эзэмшлийн газрыг барьцаалах эрхийг олгож гарын үсэг зурсан асуудал. Энэ талаар дараа үргэлжлүүлэн сануулах болно.
Ямартай ч Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг 14 жил гаруй хугацаанд дагаж, зөвлөсний хувьд Ц.Ууганбаяр хуулийн хариуцлага бус, ахын шагнал хүлээж суугааг үгүйсгэх арга алга.

 

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу