Caakmedee

Ж.Батзандан ахыгаа хамгаалж улстөрийн ээлжит жүжгээ тоглож эхэлсэн үү?

  • Улс төр / Мэдээ мэдээлэл
  • 2022/10/06

Ж.Батзандан ахыгаа хамгаалж улстөрийн ээлжит жүжгээ тоглож эхэлсэн үү?

 

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өчигдөр өөрийн сошиал хуудаснаа лайв хийж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй тэмцэнэ хэмээн сүрдэм мэдэгдэл хийсэн. Улс төрч болон ард иргэдийнхээ дунд “муу” нэртэйд тооцогддог Ж.Батзанданг чухам яагаад гэнэт гарч ирэх болов хэмээн иргэд таамаг дэвшүүлцгээж байна. Тэрээр өчигдөр /2022.10.05/ өдрийн 12 цагийн үед хийсэн лайвдаа У.Хүрэлсүхийг оффшорчдыг өмгөөлж хамгаалдаг хэмээн байсан бол түүний дараагаар Ерөнхийлөгчийн өөр лүү нь бичсэн мессежийг дэлгэсэн. Улмаар өчигдөр оройны 21 цагт дахин лайв хийхдээ өөрийн ах болох Ж.Бат-Эрдэнийг АТГ-аас хорих 461-р хорих анги руу 48 цагийн хугацаатайгаар саатуулсан талаар дурдаж байв. 

Ийнхүү түүний ямар учраас Ерөнхийлөгч рүү дайрсан шалтгаан нь ил болсон төдийгүй сошиалд идэвхтэй улс төрч, судлаачдын амны бай болсоор байна. Ж.Батзандан, Ж.Бат-Эрдэнэ хоёр төрсөн ах дүүс бөгөөд эсрэг намын гишүүд. Харилцан бие биесээ дэмжиж явдаг гэдгийг хүн бүр мэднэ. Ж.Бат-Эрдэнэг АТГ-аас саатуулах болсон шалтгаан нь Дарханы замын тендертэй холбоотой бөгөөд түүнийг ЗТХ-ын сайдаар ажиллаж байх хугацаандаа дундаас нь мөнгө гувчуулсан байж болзошгүй, бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх шалтгаантайгаар шалгаж эхэлсэн бололтой. Иймд өөрийн төрсөн ах нь АТГ-т шалгагдаж эхэлсэн, өөр бусад авлига, мөнгө төгрөгний аваа өгөөтэй асуудал нь давхар дэлгэгдэхвий хэмээн айсан Ж.Батзандан Ерөнхийлөгч рүү дайрч, шударга ёс нэхэж байна хэмээн олон нийт шуугьж байна. Түүнчлэн Ж.Батзандан “У.Хүрэлсүхийг хэн ч биш байхад би дэмжсэн. Надаас болон манай намынхнаас тусламж гуйсан.

Иймд Лу.Болд, Х.Баттулга бид нар У.Хүрэлсүхийг дэмжсэн, тэгсний хүчинд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон” гэх утга бүхий зүйл ярьсан. Тэгэхээр Ж.Батзанданы дэмжлэг авсан Ерөнхийлөгч өөрийнх нь хамааралтай хэнбэ гуайг ч аварч, хамгаалах ёстой, бүр юу ч хийсэн яадаг юм гэсэн шиг заналхийлсэн аятай байх нь нэг л таньдаг санаа болчихлоо. Эцэст нь хэлэхэд Ж.Батзандан ард түмэнд Хүрэлсүх рүү дайрч лайв хийснээр ахыг нь барьж хорилоо гэж ойлгуулахыг хичээсэн өрөвдүүлэх тактик байх. Харин бодит байдал дээр Ж.Батзанданы ахын энд тэнд ажиллаж байх хугацаандаа холбогдсон асуудлууд нь АТГ дээр шалгагдаж яваад өчигдөр тартагтаа тулсан юм болов уу хэмээн хардах сэдэл төрж байна. Хэдий АТГ-ыг захиалгатай үйл ажиллагаа явуулдаг хэмээн олон нийт дургүйцдэг ч, арай ч 6 цагийн дотор хэрэг нээн, таслан сэргийлэх ажиллагаа явуулж хориод явчих нь юу л бол...

 

WWW.BOLOD.MN

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу