Caakmedee

С.Эрдэнэ ерөнхий сайд болно...

  • Улс төр
  • 2019/01/18
МАН-ын хуваагдал, зодоон цохион УИХ-ыг тараахдаа тулж байна. УИХ дахь 65-ийн бүдүүн бүлгийн эрх мэдлээс мултарсан 32-ын бүлэг УИХ-ыг тараах санаачилгыг гаргаж, гарын үсгээ зурцгааж эхэлсэн. Түүнийг нь АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй АН-аас сонгогдсон гишүүд уухайлан дэмжиж буй. УИХ тарж гэмээнэ "МАН нурж, АН мандана" гэсэн тооцоог АН-ынхан хийсэн байна.
Монголыг төрийг АН, МАН л ээлжлэн барина гэдэгт тэд итгэж үнэмшжээ. Хүрэлсүхийн рейтинг яаж ч өгсөж дээшилсэн нам нь УИХ-д олонх болж чадахгүй гэсэн тооцоог ч бас хийжээ. Тиймээс ялсан намын дарга ерөнхий сайд болдог жамын дарга С.Эрдэнэ ерөнхий сайд болно гэдэгтээ итгэлтэй байна. Тиймээс АН-ын дарга, УИХ-ын даргын албыг хашиж явсан, өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн ТГ-ын дарга З.Энхболдын өөдөөс тэр үг сөрж байна. - Та нар бүгд гөлөг болно. Та хэн ч биш болно. Та нар бүгд бүлдэгдүүлнэ... гэх зэргийн үгийг УИХ-ын танхимд З.Энхболдод, бусад гишүүдэд хаяглалаа. Тэр ерөнхий сайд болж гэмээнэ...
Ц.Хишгээ  
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу