Caakmedee

Эзэн нь бус боол нь...

  • Онцлох мэдээ / Нийтлэл
  • 2022/10/20

Гадаа хэдийнээ бүрэнхий болжээ. Цонхоор хүйтэн салхи нэвт салхилна. Байрны гадаа тоглож байсан хүүхдүүдийн хөгжилтэйн аргагүй инээлдэх дуу ч чимээгүй болж, харин гэрт чив чимээгүй ноёлно. Дүү маань утсаараа оролдон буйдан дээр хэвтэнэ.
Бид хоёр барагтай л бол юм ярихаа больжээ. Өмнө нь их чалчаа хүүхэд байсан юм. Хичээлээсээ дөнгөж орж ирээд л зогсолтгүй ярина юу хийсэн, яасан, ийсэн, хэнтэй зодолсоноо хүртэл ярьдаг байлаа. Чи жаахан чимээгүй бай л даа гэхэд минь би өдөржингөө л хичээл дээрээ чимээгүй байсан ш дээ гэдэг үгээр амыг минь тагалдагсан. Харин одоо цаг минут тутам утсаа л ширтэнэ. Асуусан асуултаа хоёроос гурван удаа асууж байж сая нэг богинохон хариулт авна.
Гэхдээ ганцхан миний дүү ч биш би ч гэсэн гэртээ орж ирэнгүүтээ л шууд Фэйсбүүк орж, хэн нэгэнтэй ярилцах гэхээсээ илүү Твиттер, Инстаграммын шинээр нэмэгдсэн мэдээнүүдийг гүйлгэж үзэх сонирхолтой болжээ. Заримдаа энэ байдал нэг л жихүүдэс төрүүлэм, хамтдаа цагийг өнгөрүүлж, хамаг бүхнээ ярьдаг байсан тэр л нандин холбоог хүн төрөлхтний бүтээсэн хөгжил хүчээр салгаад байх шиг.
Хүн төрөлхтөн хөдөлмөрөө хөнгөвчлөх гэж машин, тоног төхөөрөмж бүтээсэн харин хөдөлмөр хөнгөн болохын хэрээр хүмүүсийн хоорондын харилцаа холдож байна. Гадаа хөөцөлдөн тоглох бяцхан хүүхдүүд л бие биетэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж байх шиг. Гэхдээ хоёр гуравхан жилийн дараа тэд бидний нэгэн адил хэн нэгэнтэй ярилцахаасаа илүүтэйгээр утас болон цахим ертөнцөд илүү цаг зарцуулахыг эрмэлзэх болно. Хүн төрөлхтөн өөрийнхөө бүтээсэн технологи хөгжлийн эзэн нь бус боол нь болоод байх шиг.
 
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу