Caakmedee

Зогсоол ашигласны төлбөрийг нэмэх тогтоолын төсөлд иргэдээс санал авч эхэлжээ

  • Мэдээ мэдээлэл
  • 2022/11/08

Зогсоол ашигласны төлбөрийг нэмэх тогтоолын төсөлд иргэдээс санал авч эхэлжээ

 

Авто замын тухай хуульд зааснаар нийслэлийн авто зогсоол ашигласны төлбөрийн хэмжээг НИТХ батлах, төлбөр авах үйл ажиллагааны журмыг Нийслэлийн Засаг дарга баталж, мөрдүүлэх эрх зүйн зохицуулалттай. Авто зогсоолын төлбөрийг 10 гаруй жилийн өмнөх тогтоосон үнэлгээгээр авч, замын сангийн орлогыг бүрдүүлж байгаа бөгөөд инфляцтай уялдуулж үнэ тарифыг шинэчлэн тогтоох шаардлага гарчээ.

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт авто зогсоол ашигласны төлбөрийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэх хэмжээ

Цаг

0-1 цаг

/Эхний 15 минут үнэгүй/

2 дахь цаг 3 дахь цаг 4 дэх цаг 4 дэх цагаас хойш
Үнэ тариф (төгрөг) 1,000 1,500 2,000 4,500 цаг тутам 4,500
Уг тогтоолын төсөлд иргэдээс https://ulaanbaatar.mn/votes холбоосоор санал авч байна. Тус тогтоолын төсөлд нэмэлт санал өгөх бол ulaanbaatartrafficproject@gmail.com цахим хаяг руу илгээх боломжтой.
зураг

Улаанбаатар хотын төв хэсэгт авто зогсоолын хүрэлцээ, хүртээмж бага, олон цагаар автомашиныг байрлуулсны улмаас шалтгаалж иргэд сул зогсоол хайж, үргүй зорчилт хийх, зориулалтын бус газар тээврийн хэрэгслээ байрлуулж, бусдын хөдөлгөөнд саад учруулах зэрэг нь замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх нэг шалтгаан болж байна гэв.

Эх сурвалж: НССОНХГ

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу