Caakmedee

Эрээний хөл хориог сунгах эсэхийг өнөөдөр шийднэ

  • Мэдээ мэдээлэл
  • 2022/11/14

Эрээний хөл хориог сунгах эсэхийг өнөөдөр шийднэ

 

Эрээн хотод өнгөрсөн 8-9 дүгээр сард хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Замын-Үүдийн боомтын ачаа тээврийн эргэлт саарсан. Есдүгээр сарын 12-нд Эрээн хотын хэмжээнд COVID-19-ийн халдвар, тархалтын шинжилгээ хийж, гарсан үр дүнд үндэслэн тус хотын дунд эрсдэлтэй гурван бүсээс бусад газрын хөл хориог цуцлах, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээх шийдвэр гаргасан юм.

Тэгвэл арваннэгдүгээр сарын 9-нд дунд эрсдэлтэй байсан бүсүүдээс  халдварын хоёр тохиолдол батлагдаж дахин хөл хорио тогтоосон. Энэ хөл хорио өчигдөр цуцлагдах байсан ч бүх нийтийн шинжилгээг авч, дахин сунгах эсэхийг өнөөдөр /2022.11.14/ шийднэ гэжээ.

Эрээн хотын Шуурхай штабын энэ сарын 9-ний өдрийн шийдвэрээр 10-13-ны өдрүүдэд хөл хорионы дэглэм тогтоож, хотын нийт иргэдээс шинжилгээ авах шийдвэрийг гаргасан. Улмаар тус хугацаанд хотоос гарах шаардлагатай бол харьяа дүүргийн тодорхойлолт, 48 цагийн дотор хоёр удаагийн сөрөг гарсан шинжилгээний хариутай байх, бага дунд сургуулиудын танхимын хичээлийг түр зогсоож, цахимд шилжүүлэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг хийж байна.

Улс хоорондын ачаа тээвэр хэвийн явж байгаа ч гаалийн баталгаат хашаа руу нэвтрэх ААНБ-ын төлөөлөгчдийг тус хугацаанд хориглосон байна.

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу