Caakmedee

Дэлхийн хөгжлийн санаачилга нь хөгжиж буй орнуудын эрэлт хэрэгцээнд нийцэж байна

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2022/10/21

Дэлхийн хөгжлийн санаачилга нь хөгжиж буй орнуудын эрэлт хэрэгцээнд нийцэж байнаБразилын Рио-де-Жанейрогийн Улсын их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн дэд профессор Рейна Холанда Монтенегро саяхан сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Өнгөрсөн 10 жилд Хятад улс асар их өөрчлөлтийг туулж,  энх тайвны хөгжлийн замд түргэн ахиц дэвшил гарган, орчин үеийн социалист улс орныг бүх талаар цогцлоон байгуулахаар урагшилж байна. Энэ бүхэн нь Хятадын Коммунист намын удирдлага дор, Хятадын онцлогтой социализмын замыг тууштай баримталсантай холбоотой юм. Ши Жиньпин даргын шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай үзэл санааны удирдлага дор Хятадын Коммунист нам 1 тэрбум 400 сая гаруй Хятадын ард түмнийг нэгтгэж, үндэсний бүтээн байгуулалтад шинэ хуудас бүтээхээр удирдан чиглүүлж байна” гэв.

 Эрсдэл, сорилттой тулгарсан Хятадын эдийн засаг дарамтыг даван туулж, өсөлтөө хадгалсаар байна. Монтенегро хэлэхдээ “Хятад улс эдийн засгаа тогтворжуулах багц арга хэмжээг хэрэгжүүлэхийн хэрээр бодлогын үр нөлөө нь улам тодров. Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эдийн засаг, нийгмийн хөгжилтэй уялдуулж чухал эерэг үр дүнд хүрсэн байна. Энэ нь Хятадын онцлогтой социалист тогтолцооны чухал давуу тал нь эрсдэл, сорилтыг сөрөн зогсох, үндэсний засаглалын үр ашгийг дээшлүүлэх үндсэн баталгаа гэдгийг дахин нотолж байх юм” гэжээ.

 Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятадын Коммунист намын удирдлага дор Хятад улс өөртөө итгэлтэй байж, бие даан ажиллахыг тууштай баримтлан, орчин үеийн социалист улсыг байгуулахын төлөө нэгдэж, шаргуу ажиллан, олон улсын хэмжээнд илүү бүтээлч үүрэг гүйцэтгэж, олон нийтэд илүү их дэмжлэг үзүүлсээр ирсэн гэж Монтенегро онцлов. Тэрээр мөн “Бээжингийн Өвлийн олимп нь "нүүрстөрөгчгүй" өвлийн анхны олимп болж, "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах хамтын ажиллагаа үр дүнд хүрсэн мөртөө Хятад улс дэлхийн цар тахлын эсрэг хамтын ажиллагааны чиглэлийг удирдан чиглүүлж, итгэл найдвар төрүүлэхийн тулд бодитой арга хэмжээ авсан нь түүнд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж, дэлхий нийтийн итгэл нэмэгдүүллээ” гэв.

  Хятадын хөгжил дэлхийтэй салшгүй холбоотой бөгөөд дэлхийн энх тайван, хөгжилд чухал хувь нэмэр оруулсан гэж Монтенегро үзэж байна. "Бразилыг жишээ болгон авч үзвэл Бразил, Хятад хоёр 40 гаруй жилийн өмнө дипломат харилцаа тогтоожээ. Худалдаа хөрөнгө оруулалт, улс төр, аюулгүй байдал, хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг олон салбарт бодитой хамтын ажиллагаа өрнүүлж, үр дүнд хүрсэн юм. Хятад улс Бразилын гадаад худалдааны чухал түнш болсон мөртөө Хятадтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь Бразил тэргүүтэй хөгжиж буй асар олон орнуудын зөвшилцөл болсон байна.

 Монтенегрогийн үзэж байгаагаар Хятад улсын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга нь хүн төвтэй, "хүмүүсийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх нь хөгжлийн үндсэн зорилго бөгөөд дэлхийн хөгжлийн санаачилга нь хөгжиж буй орнуудын шаардлагад нийцсэн" гэсэн үндсэн үзэл баримтлалыг баримталж байна. Хятад улс мөн аюулгүй байдлын салбарт улам чухал үүрэг гүйцэтгэж байна гэж тэрээр бас чухалчлав. Хятад бол цөмийн зэвсэгтэй таван улсын дундаас цөмийн зэвсэг анх удаа хэрэглэхгүй гэдгээ амласан цорын ганц орон бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдийн дунд хамгийн олон энхийг сахиулагчаа илгээсэн улс юм. НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд хувь нэмэр оруулав. Энэ оны дөрөвдүгээр сард Хятад улс дэлхийн аюулгүй байдлын санаачилга дэвшүүлжээ. Энэ бүхэн нь Хятад улс хүн төрөлхтний энх тайван, амар амгаланг хамгаалахын ноён нуруу байсаар ирснийг харуулж байна” гэжээ.

 2015 онд Монтенегро анх удаа Хятадад айлчлав. “Тэр аялал надад Хятадын талаар илүү ойлгомжтой ойлголт өгсний зэрэгцээ энх тайвныг эрхэмлэгч, өөдрөг, зочломтгой энэ улсын хөгжлийн хязгааргүй боломжийг мэдрүүлсэн юм. Хятад улс үргэлж баримталж ирсэн хөгжлийн философи нь бүх улс орон эв нэгдэл, хамтын ажиллагааг баримталж байгаа цагт илүү сайн, эв найрамдалтай дэлхий ертөнцийг бүтээх нь эцэстээ бодитой болно гэдэгт бат итгэлтэй байна” гэжээ.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж: Ардын Сайт
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу