Caakmedee

Жанжин штабын даргын халаа сэлгээ тодорхой боллоо

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2022/11/28

Улстөржиж болдоггүй газруудад эмнэлэг, боловсролын байгууллага, хүчний байгууллагууд  зүй ёсоор багтдаг ч манай улсад энэ салбарууд аль хэдийн “тоон дотор үсэг цохиж явна” гэгчээр болж, сум дундын болон өрхийн эмнэлэг, цэргийн анги салбар, нэгтгэлүүд ч  энэ шуурганд өртчихсөн нь тун тоогүй.
Үүний нэг тод жишээ нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2019 оны 10 дугаар сард бригадын генерал А.Ганбатыг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаас чөлөөлж, дэслэгч генерал Д.Ганзоригийг томилж байв.
Тэгвэл энэ удаад Д.Ганзоригийг чөлөөлнө гэх асуудал яригдаж эхлээд байгаа нь үнэний ортой төдийгүй БХ-ынхан Сайдын зөвлөлийн хурлаараа ч яв цав тохиролцоод шийдчихсэн бөгөөд оронд нь ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч бригадын генерал С.Ганбямбыг томилох юм байна.
Энэ 7 хоногтоо багтаж С.Ганбямбыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх бөгөөд ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцүүлсэний дараа албан тушаалд нь томилох гэнэ.
Уг нь дээр дурдсан байгууллагуудыг улстөржүүлэхгүй, улстөрчдийн мэдэлд байлгахгүй байхыг чухалчилдаг ч манай улсад  улстөрчдийн суга, бөөр хавьцаа наалдаж байгаад цол ахиж, албан тушаал дэвшиж цол ахьдаг асуудал бараг хэвийн үзэгдэл болчхоод байгаа нь гашуун үнээн.
Бригадын генерал С.Ганбямбыг 2021 оны 9 дүгээр  сард  ЗХЖШ-ын  нэгдүгээр орлогчоор томилж байсан бөгөөд тэрбээр ийнхүү жилийн дотор албан тушаал ахиж одтой, азтай  хийморьтой яваагаа бие бүрэлдэхүүндээ харуулав бололтой.

https://erennews.mn/article/57726
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу