Caakmedee

М.Энхболдын “ноёрхолыг унагах”-ыг эсэргүүцсэн нийслэл дэх МАНАН бүлэглэл С.Амарсайханыг унагалаа

  • Улс төр
  • 2019/01/21

Өчигдөр болсон Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус  VI хуралдаанаар Нийслэлийн Засаг даргыг томилох сонгууль боллоо. Нийслэлийн Засаг даргад НИТХ-ын дарга С.Амарсайханыг МАН-ын УЗ болон Нийслэлийн МАН-ын хороо дэмжиж нэрийг дэвшүүлсэн боловч заалнаас  НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун  өөрийнхөө нэрийг дэвшүүлэн өрсөлдөв. Засаг даргад хоёр төлөөлөгч нэр дэвшиж байгаа тул холбогдох хуулийн дагуу санал хураалтыг нууцаар явуулсан.  НИТХ-ын 43 төлөөлөгч оролцсонсанал хураалтын үр дүн гарахад төлөөлөгчид С.Амарсайханд 21 санал, С.Мөнхчулуунд 21 санал тус тус өгч, 1 хүчингүй хуудас гарсан гэв. Хүчингүй гэх 1 саналын хуудсын хувьд С.Амарсайханыг дэмжсэн байсан боловч нэмэлт тэмдэглэгээ хийсэн хэмээн тоологын комиссоос хүчингүй болгосон. Үүний дахаа дахин санал хураалт явуулж С.Мөнхчулуун олонхийн дэмжлэгийг авсан. 

Энэ бүхний цаана юу нуугдав.
Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр худалдахыг санаархсан УИХ-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй тэргүүтэй Нийслэлийн ИТХ дэх МАН-ын “бүлэглэл”-ийн 14 төлөөлөгч, Нийслэлийн ИТХ дэх  АН-ын 10 төлөөлөгчтэй нийлээд нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч С.Амарсайханыг унагаж, Ц.Сандуйгийн “гар хөл” бологч С.Мөнхчулууныг дэмжлээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар С.Мөнхчулуунийг дэмж гэдэг үүргийг НИТХ дэх 60 тэрбумын “гар хөл” бологч төлөөлөгчид рүү УИХ-ын дарга М.Энхболд нэг бүрчлэн утсаар ярьсан төдийгүй 5 орчим тэрбум төгрөгийн тендер болон бусад ажил нийслэлээс олгож өгнө гэж амласан гэх мэдээлэл байна.
  • Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус  VI хуралдаанаар Нийслэлийн Засаг даргыг томилох сонгууль боллоо. Нийслэлийн Засаг даргад НИТХ-ын дарга С.Амарсайханыг МАН-ын УЗ болон Нийслэлийн МАН-ын хороо дэмжиж нэрийг дэвшүүлсэн боловч заалнаас  НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун  өөрийнхөө нэрийг дэвшүүлэн өрсөлдөв. Засаг даргад хоёр төлөөлөгч нэр дэвшиж байгаа тул холбогдох хуулийн дагуу санал хураалтыг нууцаар явуулсан.  НИТХ-ын 43 төлөөлөгч оролцсонсанал хураалтын үр дүн гарахад төлөөлөгчид С.Амарсайханд 21 санал, С.Мөнхчулуунд 21 санал тус тус өгч, 1 хүчингүй хуудас гарсан гэв. Хүчингүй гэх 1 саналын хуудсын хувьд С.Амарсайханыг дэмжсэн байсан боловч нэмэлт тэмдэглэгээ хийсэн хэмээн тоологын комиссоос хүчингүй болгосон. Үүний дахаа дахин санал хураалт явуулж С.Мөнхчулуун олонхийн дэмжлэгийг авсан.
Тэдний энэ үйлдэл нь Монголын төрд шургалсан МАНАН бүлэглэл нийслэл хотоос эхлэлтэй гэдгийг тов тодорхой баталсан хэрэг боллоо.
УИХ-ын чуулган дээр АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ыd дарга М.Энхболдооd1 цээжээрээ хамгаалдагтай адилхан үйл явц НИТХ дээр давтагдаж, Э.Бат-Үүл нарын НИТХ дэх АН-ын бүлгийн 10 төлөөлөгч өнөөдрийн хотын даргыг сонгох санал хураалтын үр дүнг 60 тэрбумын талд шийдвэрлэлээ.
Ийнхүү Монголын төрд, Нийслэлд олон жил бугшсан “идээ бээр”-ийг “арилгах”-ын төлөө тууштай тэмцэхээ илэрхийлсэн Монгол улсын Ерөнхий сайпд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд  “Хот гэдэг их айл нүүрлэсэн” МАНАН бүлэглэлтэй тэмцэх бас нэг том шалгуур өмнө буй боллоо.скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу