Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар өөрийн твиттер хуудсандаа нийтийн тээвэрт тулгамдаж буй асуудлуудыг цохож, хэзээнээс эхлэн шийдвэрлэхээ илэрхийлжээ.
Тодруулбал, "Нийтийн тээвэрт тулгамдсан асуудал,
- Парк шинэчлэлт
- Маршрут чиглэл, зогсоол
- Төлбөрийн систем
- Менежмент, бодлого зохицуулалт
- Жолооч, соёлч хандлага гээд 5 багц бид шинэчлэх ажлаа явуулна. Энэ ажлыг 9-10 сарын хугацаанд багтаан хийнэ гэж төлөвлөж байгаа" гэжээ.