Caakmedee

С.Энхтүвшин: 12 дугаар сараас эхэлж агаарын бохирдол эрс нэмэгдсэн

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2023/01/04

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Нийслэл хотод агаарын бохирдол их байна. Тэгвэл Улаанбаатар хотын цаг агаарын нөхцөл байдал ямар байгаа болон үүнээс шалтгаалан агаарын бохирдол хэрхэн үүсч байгаа талаар Цаг Уур, Орчны Шинжилгээний Газрын дарга С.Энхтүвшин дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Жил бүр агаарын бохирдол нэмэгдэх үе харилцан адилгүй байдаг. Энэ жил 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн агаарын бохирдол эрс нэмэгдсэн.  Мөн өнгөрсөн сарын 25, 26-наас эхлээд манай орны нутгийг хамран хойд туйлын хүйтэн агаар орж ирсэн. Газрын гадаргад хүйтэн агаар их байна. Энэ нь өнөөдрийг хүртэл тогтвортой байна. Ямар ч салхи байхгүй битүү орчинтой байгаа. Ийм орчинд айлуудын яндангаас болон уурын зуухнаас гарч буй утаа нь тэрүүхэн тэндээ бөөгнөрч байдаг. Энэ нь тунарал үүсгэдэг. Ялангуяа өглөөний цагаар тунарал үүсэх нь утааны оргил үе байдаг. Өглөө утааны оргил үе таардаг. Хүйтэн хургачихаад байна. 
Ирэх долоо хоногоос ихэнх нутгаар дулаахан болох төлөвтэй байгаа. Зарим говийн аймгаар нэмэх градус хүрнэ. Энэ бол ховор тохиолдол. Энэ үед агаарын бохирдол багасна. Энэ жилийн хүйтэн өнгөрсөн жилтэй харьцуулахад хүйтэн ч тогтвортой байна. Өчигдрийн байдлаар баруун хойд зүгээс салхитай, Богд уулыг хаагаад бохирдол ихтэй байна гэж хүмүүс ярьж байна. Богд уулын салхин дээд талд байрлалтай цахилгаан станцаас их хэмжээний утаа гарч байгаа. Улаанбаатарын агаарын бохирдлын 50 хувь нь байгаль цаг уурын нөлөөнөөс үүдэж байна" гэлээ. 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу